НИЙГЭМ
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж, хоёр хүн амиа алдсан байна. Ослын тухай дуудлага өнгөрсөн шөнө 23:59 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 33 настай эрэгтэй О, 28 настай эрэгтэй О нар амь насаа алдсан байжээ.
Ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Г.ЖАРГАЛ