Нийгмийн

“Космо трейд”-ийг дээрэмдсэн гэх дөрвөн этгээдийг дайчлан баривчиллаа

НЭМЭЛТ: 2021.01.14 22 цаг 35 минут

Өнгөрөгч нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах “Космо трейд” нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бөөний төвийн ачигч бусадтай бүлэглэн, манаачийг хүнд гэмтээгээд бэлэн мөнгө аваад зугатсан гэх хэргийн тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Тус хэргийг үйлдсэн гэх “Космо трейд” ХХК-д ачигч ажилтай, Дорноговь аймгийн харьяат Б.А, Дорнод аймгийн харьяат 33 настай Б.Б, Дорнод аймгийн харьяат 22 настай Э.Б нарыг өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлсэн.

Тэгвэл өнөөдөр/2020.01.14/ тус хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Улаанбаатар хотын харьяат 37 настай Д.Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.


ӨМНӨХ КОНТЕНТ: 2021.01.12 12 цаг 11 минут

“Космо трейд”-ийн ачигч бусадтай бүлэглэн компаниа дээрэмджээ

Өнгөрөгч 10-11-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах “Космо трейд” нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бөөний төвд дээрэмчид халдаж, бэлэн мөнгө дээрэмдээд зугатсан хэргийн тухай бид өмнө мэдээлсэн билээ.

-КОМПАНИД ГУРВАН САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

Тодруулбал, нүүрний хаалт зүүсэн дөрвөн этгээд тус төвийг манаачийн хоёр гарыг хүлж, модоор толгойн тус газарт цохиж хүнд гэмтэл учруулаад дотогш нэвтэрчээ. Улмаар тус компанид 2.890.083 төгрөгийн хохирол учируулаад зугатсан байна. Өдгөө тус компанийн манаачийн биеийн байдал хүнд, ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй аж.

-ХЭРГИЙГ “КОСМО ТРЕЙД” КОМПАНИЙН АЧИГЧ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ-

Уг гэмт хэргийг Дорноговь аймгийн харьяат настай “Космо трейд” ХХК-д ачигч ажилтай Б.А зохион байгуулсан гэх бөгөөд тэрбээр:

  • 2014 онд хулгайлах гэмт хэргээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн,
  • 2017 онд дээрэмдэх гэмт хэргээр 2 жил хорих,
  • 2020 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргээр 1.100.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Харин түүний удирдлагаар Дорнод аймгийн харьяат 33 настай Б.Б, Дорнод аймгийн харьяат 22 настай Э.Б, Улаанбаатар хотын харьяат 37 настай Д.Б нар бүлэглэн үйлджээ.

Дорнод аймгийн харьяат 33 настай Б.Б нь:

  • 2006 онд хулгайлах гэмт хэргээр 5 сарын баривчлах,
  • 2007 онд хулгайлах гэмт хэргээр 7 жил 4 сар хорих,
  • 2016 онд хулгайлах гэмт хэргээр 3 сар 1 хоног баривчлах,
  • 2019 онд хулгайлах гэмт хэргээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Харин Дорнод аймгийн харьяат 22 настай Э.Б нь урьд ял шитгэл эдэлж байгаагүй байна.

Улаанбаатар хотын харьяат 37 настай Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд:

  • 2004 онд танхайрах гэмт хэргээр 3 жил 1 хоног хорих,
  • 2012 онд оргох гэмт хэргээр 9 жил 1 сар хорих,
  • 2017 онд хулгайлах гэмт хэргээр 1 жил хорих,
  • 2019 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр 600,000 төгрөгөөр торгох,
  • 2020 онд авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргээр 500,0000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар дээрх гурван этгээдийг илрүүлсэн бөгөөд одоо 37 настай Д.Б-г эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

-“КОСМО ТРЕЙД” НЬ 10 ГАРУЙ УЛС ОРНООС 200-ААД НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОРУУЛЖ ИРДЭГ-

Космо группийн охин компани болох Космо Трейд ХХК нь 1994 оноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид 10 гаруй улс орноос дэлхийд танигдсан 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээс гадна өөрсдийн брэндүүдийг хөгжүүлсээр яваа компани аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 18:56

Дорнодынхон хүн муутай дандаа дээрэм тоуулчид хулгайч худ�##�чид байдаг. Нарантуулын карманы хулгайчид ихэнхи нь дорнод

Zochin
Zochin
2021-01-12 20:29

Өршөөлийн хуулинд хамрагдаад ялаа гүйцэд эдлээгүй гарууд байна шүү дээ 9жилээс 5жил суугаад гарсан ингэж толгойг нь илээд байхаар тэгнэ шүү дээ хулгайч бол хулгайч гүйцээ бариад хоривол ялыг нь гүйцэд суулга

Зочин
Зочин
2021-01-12 23:35

Юугаа бодож ийм хулгайчдыг ажилд авдаг тэнэгүүд вэ.

зочин
зочин
2021-01-16 00:55
Reply to  Зочин

дандаа оркууд гэмт юм хийнэ

Zochin Bold
Zochin Bold
2021-01-13 07:17

Орлох захир�##� бас дээр нь хүний нөөц нь гээд хэдэн хов базаж том ярисан хэдэн дүүрчихсэн тэнэг хасаг хүүхэн бий, тээд л хүнээ сонгож чадахгүй байгаа хэрэг,

Haha
Haha
2021-01-13 08:07

Dandaa huduunii baasnuud, harjinu ta nar huduunii bidnar yaasin ged hutsaad baidag

Баярлаж явдаг
Баярлаж явдаг
2021-01-13 08:25

Космо компанийн захир�##� нь Монголын төр харж үзээгүй ирээдүйн матёматикчдийг дэмжиж явдаг мундаг ах байн�##�ээ. Хариу нэхээгүй, боловсролын с�##�барт хөрөнгө оруул�##�т хийдэг таньд математикч бяцхан хүүхдүүдийг дэмждэгт тань т�##�архаад барашгүй. Хэдэн арван сая төгрөг гаргасан юм бүү мэд. Танай хамт олонд амжилт хүсъе. Эрдэнэбилэгийн аав.

bataa
bataa
2021-01-13 12:51

Дотор нь ажилж байсын бол цэвэрхэн хийгээд ул мөр үлдээхгүй хийчиж чададгүй гаруудуу.

Зочин
Зочин
2021-01-13 13:00

Ийм хүмүүсийг ажилд авах хэцүү

Зочин
Зочин
2021-01-13 13:42

Захирөл нягтлан хүний нөөцын Хасаг авгай нар олигтой хүмүүс бишээ Хов Базаад сууж байдгын .

Зочин
Зочин
2021-01-13 13:48

Dornodiihon ch yostoi hun muutai dandaa neg yum hulgailchii barichii gej harsan goseriin tsaraitai humuus shuu yah gej iim nohduud ajild avdag bn aa

Zochin
Zochin
2021-01-13 16:03

Utas geriin haygaa todorhoi bicheerei bayrallaa

Uurtai
Uurtai
2021-01-13 17:40

Aldart dornodiinhon bh shivde lalruud

Зочин
Зочин
2021-01-13 18:07

Dornodinhon ch hulgaich daa

Zochin
Zochin
2021-01-13 18:08

Dornodinhon ch hulgaich daa

zochin
zochin
2021-01-13 18:55

NUTGIINHAA NERIIG BAASTSAN MUU ZALUUCHUUD BAINDAA DORNODIINHON IIM HUMUUS HEREGVV?? 🙁 🙁 O_o

zzz
zzz
2021-01-14 01:03

3han saya tugrugnii tuluu ingeed hamag amidral duuslaadaa. buleglen, uridaas ugsun tohiroltsson, hunii bied onts hund gemtel uchruulsan, anhnii tuslamj uzuuleegui, unaa tereg ashiglasan gl zuil angi ywj uguh n dee. ihenh n davtan boloh ch yum shig bn.

Зочин
Зочин
2021-01-14 13:02

ERGUU ORKUUD KHALKHYN KHGAWTGAYGAAS KHAASHAA ZAYLAKH WE DEE

зочин
зочин
2021-01-14 13:12

Хулгайч нарын бүлэглэл байнашдээ. Шоронд нь нинжа болгоод тонилгуул таарна. Хэзээ ч засрашгүй рецедив гэмт хэрэгтнүүд байна наадуул чинь.

Зочин
Зочин
2021-01-14 19:16

Хулгайчууд хаа сайгүй л бдаг. Энэ удаа Дорнодын хулгайчид байж. Ингэлээ гээд Дорнодынхон хүн муутай хулгайчууд гээд бгаа м�##�нууд өөрсдөө новш шүү

Zzz
Zzz
2021-01-14 23:08

Zasrahgui hulgaichuud we iim hulgaichuudiig duujilvel taarna

Зочин
Зочин
2021-01-15 01:07

vhej baisan nowshnuud hvn geed ch yaalaa iim adguus m#l p###anudig hvnig vhlvvd bolgoj haychaad jargahig chn harnaa nasaara shorondoo hatwal taarna tsaazig ylig sergeej uursdig n tamlawal taarna pzidagud

кочин
кочин
2021-01-15 01:20

Хулгайг 1удаа хийвэл 1хурууг нь, 2дахиа хийвэл 2хурууг нь тас�##�на г.мэтээр ял өгвөл хулгай зогсоно. Хэн дутуу хуруутай байхыг хүсхэв. Иргэд ч тасархай хуруутнаас болгоомжилж хянуур байна. Их зөөлөн хуультай болохоор ийм хэрэг тасрахгүй

z
z
2021-01-15 10:30

DORNOD iinhon dandaa l ymand hutgaldaj baihiimaa, bur neg tsaanaasaa hulgaich

Xaxa
Xaxa
2021-01-15 11:39

Dornodiinhon ene teree geed bgaa nohduuded helhed hun bolgon tiim bish shdee. Eswel seteghuin iim doroi ymuu. Aliwaa ymiig dagaj daldaidag garuudaa

Холбоотой мэдээ

Back to top button