Нийгмийн
Н.Энхтайван: Гадаад худалдаанд уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн жин дарж байна

ГХ-ны сайд Н.Энхтайван гадаад худалдааны нөхцөл байдлын талаар УИХ-д танилцуулж байна. Энэ үеэр тэрбээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад хариулт өглөө.
"Гадаад худалдааг либералчлах бодлого амжилтад хүрсэн. Тиймээс хөрш орнуудтай хийдэг худалдааг хэвийн явуулахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Учир нь худалдааны тусламжтай манай орны эдийн засаг тогтвортой байхад чухал хувь нэмрийг оруулж байна. Гэвч гадаад худалдааны нээлттэй бодлого нь уул уурхайн салбарт өргөн боломж нээлээ. Гэтэл аж үйлдвэр, ХАА-н салбарт бага нөлөө үзүүлж байна. Гадаад худалдаанд уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн илүүтэй жин дарж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.