Нийгмийн

Н.Энхтайван: Дээд түвшний айлчлал нууцын зэрэглэлтэй учир хэлэх боломжгүй

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Энэ онд хугацаа нь дууссан, дуусах гэж буй 20 орны элчин сайд байна. Харин ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй элчин сайд байгаа. Энэ оны төгсгөлд болон ирэх оны эхний хагас жилд 30 орчим элчин сайдыг шинээр томилно. Миний хувьд үүнийг  УИХ болон Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Шийдвэрийг нь УИХ, Засгийн газар гаргана. Мөн цар тахал гарсан учир нь энэ онд төлөвлөгдсөн айлчлал байхгүй. Өндөр дээд түвшний айлчлал нууцын зэрэглэлтэй учир хэлэх боломжгүй” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button