Нийгмийн

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой болно

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд болно. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн төлөөх олон талын оролцоотой платформ байгуулах асуудал болон Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийх ажлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

20 жилийн өмнө буюу 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагаа талууд илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-01-18 11:27

ЭНЭ ИХ ҮЙЛСЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУДСАН ДОНДОГЫН ЦЭВЭГМИД ГУАЙН ГАВЪЯАГ АЛДАРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button