Сурвалжилга, Нийтлэл

Эх оронгүй МОНГОЛЧУУД

ХЭН НЬ ХУДЛАА ЯРЬСАН БЭ?

Эх орон руугаа ирэх гэж олон хоног тэмүүлсэн 164 иргэн өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд бууна. Уг нь 165 иргэн ирэх байсан юм. Даанч тусгай нислэгт багтсан 35 настай иргэн орой унтахаар хэвтээд өглөө сэрсэнгүй. Эх орон руугаа яаран тэлчилсэн нэгэн зүрх хүний нутаг амьсгал хураалаа. Түүний хувьд БНСУ-д ЭСЯ-ны гадна жагссан иргэдийн нэг, өнөөдрийн нислэгт багтсан байсныг ЭСЯ гадаа жагсаж буй монголчууд хэлсэн юм. Гэвч уг асуудалд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Сөүл хотод нас барсан иргэн өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өгөх нь тэр. Хэн нь худлаа ярив?

ИРГЭНЭЭ ТАТАЖ АВАХГҮЙ ЮМ БОЛ ТИЙЗ, ТУСГААРЛАЛТЫН МӨНГИЙГ НЬ БУЦААЖ ӨГ

Яг одоо ч ялгаагүй арваннэгдүгээр сарын тусгай нислэгээр ирэх байсан, тийз болон тусгаарлалтын мөнгөө төлчихсөн иргэд БНСУ дахь ЭСЯ-ны гадна дахиад онгоц явуулаач ээ, биднийг аваач ээ хэмээн 12 дахь хоногоо хашхирч зогсоно. Төлөвлөгөөт нислэг гэнэт цуцлагдана гэж төсөөлөөгүй байсан тэд ажлаасаа гарч, амьдарч байсан байраа суллаж өгсөн тул одоо зарим нь метроны буудалд, зарим нь ЭСЯ-ны шатан дээр хонож байгаа аж.  Бод доо жирэмсэн эмэгтэй, хүйтэн шалан дээр, эх орноос минь онгоц ирнэ ээ хэмээн, итгэл тээн хүлээж байна...

Тэд ЭСЯ-ны гаднаас цагийн өмнө мэдээлэл хийхдээ нэг онгоц явуулж байгаад баярлаж буйгаа хэлсэн юм. Мөн, “Өнөөдөр эх орон руугаа ирж буй иргэд онгоц ирэхийг олон хоног, сар хүлээсэн бидний нэг. Бид тэдэнтэй барьцаагүй ээ. Гэхдээ ахиад онгоц явуулаач ээ, биднийг аваач ээ. Эх орондоо очих чинь гэмт хэрэг юм уу?” хэмээж байлаа. Үнэхээр л тэднийг татаж авахгүй юм бол хүйтэн шалан дээр хонуулж байхаар, та нар наанаа учраа олоо гээд тийзийн мөнгө, тусгаарлалтын мөнгийг нь буцаагаад өгчхөөсэй. Хэчнээн иргэний амиар гарах шийдвэр юм бол доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-15 22:40

жонхуугын �######� �######�ыг долоож жудогын тэмцээнд явсан юмнууд та нар энэ хүний амийг золиолсож явсан гэдгээ ойлгосон л байгаасай

Зочин
Зочин
2021-01-15 23:13

Эргэж ирэхгүй юм шиг л явцгаадаг АН ы явуулагад оролцох юмдаа

Зочин
Зочин
2021-01-16 09:28

�##�батай юм шиг солонгос явсан гөлөгууд. Солонгос явах гэж элчингийн үүдэнд нохойшиг гудамжинд хонсон биздээ. Монгол улсын босго өндөр гэдгийг мэдтүгээ

Холбоотой мэдээ

Back to top button