Нийгмийн

Л.Даваабаяр: Ханх суманд 1-3 цагийн зайтай газар хөдөлж байна

Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ сарын 12-ноос хойш газар хөдөлж буй бөгөөд 1-3 цагийн зайтай газар хөдөлж, хүч багатай чичирхийлэл үргэлж мэдрэгдэж буй аж. Харин газар хөдөлж буй уг давтамж шөнө бага зэрэг холдож байгаа талаар сумын Засаг дарга мэдээллээ. 2021 оны нэгдүгээр сарын 15–ны 12 цагийн байдлаар тус бүс нутагт 2170 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 4.0 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 40 удаа болжээ. Газар хөдлөлтийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоох баг тус сумд пүрэв гарагаас хойш ажилласан юм.

Бид тус сумын Засаг дарга Л.Даваабаяртай холбогдож хохирлын хэмжээг эцэслэн тогтоосон эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “Хохирлын хэмжээг тогтоох баг ирээд хэмжилт хийж, фотогоор баталгаажуулаад буцлаа. Нарийн хохирлыг очиж байж гаргах юм байна. Ер нь бол 30 гаруй малчин айлын хашаа их бага хэмжээгээр нурсан. Малчин өрхийн нэг хонь, ямаа хашаанд дарагдаж, үхсэн. Мөн нэг малчин өрхийн хашаан доторх газар хагарч, хагархайгаар ус бургилсан ус хөлдсөн. Тухайн айлын байшин хазайсан тул өөр айлын өвөлжөө рүү нүүж, өвс тэжээлийг мөн нүүлгэсэн. Харин урьдчилсан байдлаар,

  • Сумын соёлын төвийн тааз нь хазайж, нурахад бэлэн байна/ 1934 оны барилга/
  • Эмнэлгийн байрны тааз нурж, шаардлага хангахгүй болсон
  • Сургуулийн хичээлийн байрны даацын багана хөндлөнгөөрөө цуурсан
  • Сумын ЗДТГ-ын байрны хана цуурсан. Засвар орох шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарсан.

Гэхдээ эдгээр барилгуудыг ашиглаж болохгүй гэсэн эцсийн дүгнэлт гараагүй байна. Сууриндаа гажилт өгсөн байна уу, даацын хана нь гажиж уу гэдгийг тогтоож, мөн хэд хоногийн дараа хэрхэн өөрчлөгдсөн байгааг харж байж шийдвэр гаргах юм шиг байна лээ. Ирэх долоо хоногт шийдвэр болон хохирлын хэмжээ гарчих байх” гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-15 21:48

Ээ лаа лаа ямар айлтай юм бэ. Армагедон шиг л юм болж байгаан байна да тэ Даваабаяраа.

зочин
зочин
2021-01-15 21:49

Орифлеймийн Оюунгэрэл авгайгаас цаашид яахуу гэдгээ асуусан нь дээр байхаа ккк.

З
З
2021-01-17 13:31

Боловсрол. Биднийг аварназ

Холбоотой мэдээ

Back to top button