НийгмийнУЛС ТӨР

Ч.Сайханбилэг: ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Б.Солонго нар Оюутолгойн асуудлаар нээлттэй захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь доорх байдлаар нийтэлж байна. Захидалд,

Эрхэм дүүгийн ажиллаж байгаа Засгийн газрын “гал тогоог” 1980-аад оны эхнээс удирдан хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хувь хүн, аль нэг намын нөлөөг улс орны эрх ашгаас илүүд тавихгүй байх зарчмыг үе үеийн Засгийн газруудад баримталж ирж чадсан нэр нэгт, амьдай Ш.Солонго даргын үлдээсэн зайг орлохоор, “Ivy league”-н сургуулийг дүүргэсэн чадалтай боловсролтой, залуу бүсгүй томилогдсон мэдээг хувьдаа талархан хүлээн авч байсан маань саяхан.

ОТ төслийн талаарх мэдэгдэл, ярилцлагыг чинь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс үзлээ. Нөгөөтэйгүүр дарангуйлагч болохоор санаархсан, далдын ашиг сонирхлыг дотоодын эрх ашгаас дээр тавьсан жонхуурсан Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж энэ асуудлыг анхнаас нь гардсан хэдэн хүмүүсийг “далд хийж”, амыг нь хамхисан учраас арай дэндүү гүтгүүлж байгаа тэдний өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь.

Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа. Олон нийтийн сүлжээний “халуурал” түр намжиг, асуудалд сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ өнөөдрийг хүргэлээ. ОТ гэрээ гэхээр л үсчдэг хэдэн популист улс төрчдөөс, мөн мэдээлэл, мэдлэг дутмаг хүмүүсээс арай өөрөөр асуудалд хандах болов уу гэж найдан өөртэй чинь уулзаж, танилцаж амжаагүй ч хэдэн санааг эрхэм дүүд илгээе.


НЭГ: Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь ЗГ-ыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.


ХОЁР: Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт:”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор МУ-ын Засгийн газар нь ОТ төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.

Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд  гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. ОТ-ын асуудал аль нэг намын асуудал биш учир ЗГ, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий   холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм.  Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улс төрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.

2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд  Монгол Улсын ЗГ төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа.  Үүнээс ААН-н орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.


ГУРАВ: Энэ ажлыг хариуцаж яриа хэлэлцээ хийх гэж байгаа хүний хувьд, ширээний нөгөө талд суугаа нээлттэй, хяналттай компанийн удирдлага, хүмүүстэй нэг биш уулзсаны хувьд нэгэн зүйлийг эрхэм дүү аль хэдийн анзаараа бизээ. Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо бизээ. 2009 оны ХОГ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “ОТ хэрэг” гэгч дээр  хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.


ДӨРӨВ: Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж ЗГ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ноогдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улс төрждөг. 34 хувийн ноогдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээ, ердөө 17 хувь! Бусад төрөл бүрийн татвар, төлбөр  дийлэнх  80-аас дээш хувийг бүрдүүлж байнаа гэсэн үг. Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын  17  хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улс төржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд  34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.


ТАВ: Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодьё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.


ЗУРГАА: Эрхэм дүүгийн ажил хийх, асуудал шийдэх урам зоригийг мохоох гэсэнгүй. Бодит үнэнг л мэдэр гэсэн юм. Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс  татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз. ОТ дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь  урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.

Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл Монголчууд баялгийн ордоо Рио Тинтод 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо л гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй ээ л гэнэ. ОТ-г л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л байгаа гэж мэд. ОТ төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр.


ДОЛОО: Ажил хариуцаж байгаа хүний хувьд хэвлэл мэдээлэл Чуулган, Засгийн хуралдаан дээр хэлж байгаа үг, байр суурь болгон чухал ач холбогдолтой. Ганц ярилцлагаараа хэдэн хүнд 22 тэрбум долларын төлбөр тавихаас илүү уршиг, үр дагавар гарч болно. Гэрээ хэлэлцээрт нөлөөлөхөөс авахуулаад гадаадын хөрөнгө оруулалт,  төгрөг долларын үнэ ханш, хөрөнгийн биржийн үнэ ханшид ч  нөлөөлнө. Ковид өвчин мэдээж хазаарлагдана, хил гааль худалдаа нээгдэнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар Босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд ЗГ гэрээг цуцална гээд,  маргааш нь нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байх юм бол ажилд тус гэхээсээ илүү ус л болно.


НАЙМ: Монголчууд нэгдэж нийлж байж л Рио Тинто шиг үндэстэн дамнасан том корпорацитай эн тэнцүү хэлэлцээ хийж, хамтарч чадна. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ.

Нөгөөтэйгүүр Засгийн газар, Рио Тинто 2 нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана гэдгээ хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Эцэст нь эрхэм дүүд нэгэн зүйлийг захья. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ОТ-с дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ.

Ирээдүйд ОТ төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв  үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой учраас асуудал хариуцсан хүний хувьд эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Амжилт хүсье, эрхэм дүүд!

Хүндэтгэсэн,

                Монгол Улсын 28 дах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОТ төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан Ч.Сайханбилэг.

                                                      2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АН
АН
1 сар 18, 2021 13:51

Чиний хийсэн гай лай �########�а минь.Чи буруугүй юм бол яах гэж зугтаагаад байгаан.Агшин нэвтрүүлэг хөтөлдөг байсан нусан таглаа минь.

Jov
Jov
1 сар 18, 2021 13:55

Jov muu g###g

Зочин
Зочин
1 сар 18, 2021 13:59

horongo oruulalt hiijee. mongo dutlaa dahiad nemlee, dahiad nemlee ene buh mongonii heden huviig hulgai hiisen be. 10 dollariin baraag 20 shahaj. ene hulgaig huleen zovshoorchee. hulgai hiisen mongondoo jiliin 10 huviar huu tootsoj ogoh tatvar ashigaas suutgaj, borluulaltiin gereegee uzuulehgui jinhen sanhuigiin luivarchid yu hiij bolohiig uzuulj bn. zardal nereer hulgai hiih bolgond manageruudiin tsalin uramshuulalt n osoj baidag. eneiig chin tootsood uzeheer 22,0 ter dollariin ortei uldeh boljee. hutsalgui irj gemee hulee.

харамсалтай
харамсалтай
1 сар 18, 2021 14:04

САЙХАНбилэг монгол төр, ард түмний өмчийг харийнханд ашигтай гэрээ хийж өгсөнөө ухаарах болоогүй, АВЛИГААРАА амьжиргаа өндөр гадаадад тансаглаж яваа бололтой. Баярцогт та хоёр эзэшсэн боловсролоороо бол уг нь пионерийн л удирдагч байх ёстой хүмүүс нам бараадаж, төрд орж ард түмэндээ гай боллоо доо. Ухаарах болоогүй юм байна даа

Obuna
Obuna
1 сар 18, 2021 14:22

Ene Oyun-erdene gedeg popchin huduunii gar boli l doo?!
Shal hudlaa yum yariaf soliordg
Hedn nuuts amrag huuhnee end tend shovoilgood.
Bolor-Erdene geed mergejliin bus huuhen n yu ch hiihgui tag showdaad l. Instagram deer selfie hiihees uur yom medehgui huduunii haltar matar

Зочин
Зочин
1 сар 18, 2021 14:24

Отгочулуугаас нь асуугаач. Монголын телее Сайханбилэг зев л хэлжээ.

Зочин
Зочин
1 сар 18, 2021 14:30

setgel, handlaga baival meregjiltei heden zuun huniig ch holsolj bolno. meregjiltei medlegetei hulgaich bol hulgai, deerem gedegiig medsench medeegui tsarai gargaad hamgaalaad yavna. iim humuusiig hoshnogo doloogch gedeg yum shuu de.

Зочин
Зочин
1 сар 18, 2021 14:36

Муу улс орныг минь худ�##�дагч оргон �######�сан оргодол юу хуцна вэ? Энэ хулгайчийг хурдан олж ирж Элбэгдоржтой нь хамт шорон хатаах ёстой!!! Оюуттолгой ард түмний өмч Монгол улсын баялаг. Хаах эрх нь ард түмэнд бгаа Босьё Монголчуудаа!!! Ийм увайгүй төрийн зүтгэлтэн гэж өөрийгөө нэрлэсэн хулгайч нар Монголд хэрэггүй !!! Бүх хөрөнгийг нь хурааж насаар нь шоронд хатаа!!! Төрийн том �##�ба хашиж бсан улсаа худ�##�дагчдыг жирийн иргэнээс 10 дахин илүү хуулийн хариуцлага тогтоох ёстой! Жирийн иргэн хулшай хийгээд 10 жил хоригдож бхад газар нутгийг минь зарж авилга авсан хулшайч нар яахаараа 3.4 хөн жил суугаад гарч ирэнгүүт дарга болдог юм!! Хуулиа өөрчилж чадахгүй бол УИХ ЗГ ЕРӨНХИЙЛӨГЧ бидэнд хэрэггүй!!!

Зочин
Зочин
1 сар 18, 2021 14:38

би энийг монголд ирэнгүүт н авгай хар байг�##�ийн 100 бандийг цувуулж шша�##�гана энэ ацын оргилд бгаа гэрийн шатаа эсвэл улсад хураа зэвүүн муу шуумар банди

Од
Од
1 сар 18, 2021 14:38

би энийг монголд ирэнгүүт н авгай хар байг�##�ийн 100 бандийг цувуулж шша�##�гана энэ ацын оргилд бгаа гэрийн шатаа эсвэл улсад хураа зэвүүн муу шуумар банди

Зочин
Зочин
1 сар 18, 2021 14:45

Ёстой хуцаарай муу оргодол минь!! Баялаг нь бхад орж ирэх хөрөнгө оруулагч захаас аван бгаа Хөрөнгө оруулагчдыг олигархи төрийн томчуул л авилга нэхэж хөөж явуулдаг!! ФРИЙДЛАНД ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГ ДЭЛХИЙ МЭДНЭ БОРООГОУЛД ЗӨВХӨН СҮ БАТБОЛДОД АШИГ ӨГСӨН 25 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ АШИГ ӨГНӨ ГЭЖ КАНАДРУУ АЛТЫГ МААНЬ ЗӨӨГӨӨД 5 ХАН ЖИЛИЙН ДОТОР 90 ХУВИЙН ЦӨМ АЛТЫГ НЬ ЗӨӨЖ ДУУСГААД ҮЛДСЭНИЙГ ЗАРААД ЗУГТСАНЫГ МОНГОЛЧУУД МЭДНЭ ОЮУТОЛГОЙГ ЯГ ЭНЭ МЭХЭЭРЭЭ ГЭРЭЭ ХИЙСЭН

bat
bat
1 сар 18, 2021 14:52

eh ornoo hudaldsan gomo .MONGOL ULSIIN SHIVSHEG.

Зочин
Зочин
1 сар 18, 2021 14:53

ОТ хөрөнгө гаргаж Өмнөговьт цэцэрлэг, сургууль барисан гээд дарга нартай цуг тууз хайчилдаг. Гэтэл тэр гаргасан хөрөнгө нь Монгол улс хүүтэй зээлсэн болдог. Ийм маягаар ОТ Монголчуудыг хөнгөхөн з�##�илдаг. Энэ бол ганц жишээ. Олоо ОТ ажиллаж байгаа монголчуудтай хариуцлагын гэрээ байгуулж байна.

зочин
зочин
1 сар 18, 2021 14:53

хил давуулж хуцаж байхаар эх орондоо ирээд боргооч жингэр минь

ГАНАА
ГАНАА
1 сар 18, 2021 14:55

УИХ-Д СУУГАА ПОПУЛИСТ СҮРЭГ ЦӨӨВӨР ГЭЖ ҮНЭН ХЭЛЖЭЭ ЭДГЭЭР ШИРЭН НҮҮРТЭНГҮҮД АМАА ХАМХИХ ЦАГ НЬ БОЛСОН МОНГОЛЧУУД БИД ГАНЦ ХҮРЗ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ГАЗРЫН ГҮНЭЭС ГАРГАЖ ИРЖ ЧАДАХГИЙ БАЙЖ ХИЙРХЭЛЭЭ БОЛИОД ЭНЭ ХҮНД ҮЕД ГЭРЭЭГЭЭ САЙЖРУУЛААД ОДООГООР АВАХ ЁСТОЙ ТАТВАРУУДАА БҮРЭН ГҮЙЦЭД АВААД ЯВБАЛ ЯААСИИМ ХОЖИМ НЬ ҮР ХОЙЧ НАР МИНЬ НООГДОЛ АШГАА ХҮРТЭХ БАЙЛГҮЙДЭЭ САЙХАН БИЛЭГ ЭНГИЙН БОЛООД БОДИТ ТАЙЛБАР ХИЙСЭН БН ИТГЭЖ БН

Зочин
Зочин
1 сар 18, 2021 15:02

УУЛ УУРХАЙН ГЭРЭЭГ МАШ ОЙЛГОМЖГҮЙ ХИЙДЭГ НЬ ӨӨРӨӨ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ ДУНДААС НЬ АШИГ АВИЛГА АВАХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БГАА ШҮҮ!!! МАНАЙД БАЯЛАГ НЬ ТАНАЙД МӨНГӨ БАЙГАА ЮМ БОЛ ХӨРӨНГӨӨ ОРУУЛААД БАЯЛГИЙГ УХААД ГАРГААД ИР! ЭЗЭН 51 ХУВИА АВНА ЧИ 49 АВ ӨӨР ҮГ ҮСЭГ БИЧЭЭД ХЭРЭГГҮЙ Л ГЭРЭЭ БАЙХГҮЙ ЮУ! ҮХСЭН АЦНЫ 30000 ХУВЬСАГЧТАЙ ТЭГШИТГЭЛ ВЭ? ХУЖАА БАЯРЦОГТ ЯС ЮМАН ДЭЭРЭЭ 3-4 ХУВЬСАГЧТАЙ ТЭГШИТГЭЛ БОДОЖ ЧАДАХ УУ? ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД МОНГОЛЫН ТӨРИЙГ АШИГ ОРЛОГЫН АВДАР БОЛГОН СУУЖ БНА!! ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЖ ЭДНИЙД БҮГДИЙГ ЯВУУЛАХ ЁСТОЙ!!!

ИРГЭН
ИРГЭН
1 сар 18, 2021 15:04

ТА НАР 10000 БҮР 1000000 ҮЛ МЭДЭГЧТЭЙ ТОО БОДОЖ ЯМАР Ч ЖОНХУУ ХУТГАЖ ЧАДАХ ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ?

Зочин
Зочин
1 сар 18, 2021 15:08

ашиггүй дээр нь өрөнд орох юм бол энэ уурхайг нээх ямар ш�##�тгаан бнаа!! Хойч үедээ үлдээ Нэг их удахгүй энэ зэргийн уурхайг нээж эзэмшиж чадах ухаантай бэлтэй бэнчинтэй монгол аавын хүү гарч ирж л таараа!!

Ингэж л тайлбарлах хэрэгтэй
Ингэж л тайлбарлах хэрэгтэй
1 сар 18, 2021 15:10

Комент бичсэн баагийнууд дунд энэ нийтлэлийг уншсан нь хэд байна хаха

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
1 сар 18, 2021 15:29

Ч. Сайханбилэг өөрөө ирээд буруу зөрүү юм байв�##� зас�##�цаад энэ ажлаа цэгцлэж аваа. Жинхэнээсээ одоогийн ЗГ тайгаа хамт ажиллаач ээ. Эцсийн дүндээ Монгол эх орныхоо эрх ашгийг 1рт тавь. Битгий тэгээд л гадаадад бүгээд бай. Өөрийнхөө нэр цэвэрлэж чадах чинь үнэн юм бол ирээд бат�##�сан чинь дээр. Но байгаа бол засч энэ гэрээгээ сайжруулаа. Түүнээс биш ингээд асуудлаа шийдэхгүй цаг бүү �##�д

Mongol
Mongol
1 сар 18, 2021 15:30

muu nusan taglaa hereg hiigeegvi,avilga avaagvi ym bol mongoldoo hvreed ireech,,hil davj zugtaachaad holoos hutsaad baihiin.

Энгийн иргэн
Энгийн иргэн
1 сар 18, 2021 15:40

За муу СОХОР ГӨЛӨГ минь холоо очиж ХУЦ!!!!! Чамайг хэдэн үeэрээ өвчинд нэрвэгдсэн өтөнд идэгдэхийг монголын хойч үе харж бах таваа хангах бноо НҮГЭЛТЭН минь.ТҮЙ ТҮЙ ЧАМРУУ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХӨӨТЭЙ ХАР УС ЦАЦАЖ БАЙНА.

Монгол
Монгол
1 сар 18, 2021 15:41

ЭХ ОРНОО зарсан муу новшийг чирж авчираад шүүхээр оруулаач хамга�##�агчийнхаа нутгаас эх орон ард түмэнлүүгээ хуцаад байгаа гөлөгийг их давраач байна шүү Элбэгдоржийг шоронд хий ийм ядуур�##� үүсгэсэн ардчилагч шүү

Зочин
Зочин
1 сар 18, 2021 15:43

iim oilgomjtoi bicheed notlood baihad luivar urvagch al duujil gej baigaa nuhduuded neeree yu ch gehev dee

Ард түмэн
Ард түмэн
1 сар 18, 2021 15:54

Хамга�##�чийнхаа нутгаас хуцаад Монгол улсад ирээд шүүхээр орж шүүлгэ ЭХ ОРНООСОО урвасан сайдыг яаж шүүдэг ийг харах байх

Зочин
Зочин
1 сар 18, 2021 16:24

Дээрээсээ доороо хүртэл оркуудаар дүүрсэн монгол хөгжитлөө өдий дөө хөөрхий. От гэрээг байгуулсан хүмүүс хэзээ нэг цагт цагаадах үе ирнээ. Тэр болтол лай ч бна гай ч бна.

хүннү
хүннү
1 сар 18, 2021 17:14

Иргэд минь жаахан хүлээцтэй ханд. Ерөөсөө дээдчүүд биднээс оноо авах гэсэн, хаяагаа манасан үй ажилгааг их хийгээд байна. Бид тэднийг дагаж намирах хэрэг байна уу? Энэ төсөлийн үр өгөөжийг хүртэх өдий байна. Яагаад гэхээр монголчууд дундаа “хэрүүлтэй”. Бид ийм байхад хүний хүн бидэнд “ашиг” өгөх үү?

Zochin
Zochin
1 сар 18, 2021 17:37

Ter orond oruulaad bgaa mungu ni khaasha orj bgaan gej uu ter chin mongol kompaniud buteen baiguulaltiig hiij bgaa uchraas Mongold orj bgaa mungu. Buteen baiguulalat duuschuul teneg khun bodson ch yaj orond orokhiin. 22 ter bum dollariin orond orokh tootsoog yaj gargasnaa tailbarlamaar ym.

Зочин
Зочин
1 сар 18, 2021 18:25

Z##l gomo s#a. ESadaa baihdaa riotinto d tumsugduuleed luivariin gereeg n hulgaigaar hiisen. Irj jangaa id

Ванга шиг хэлье
Ванга шиг хэлье
1 сар 18, 2021 18:40

Гадны гар хөл болсон хүмүүсээ дээрээ з�##�ж тэдний тархи угаасан попролтонд бүр �##�ь ч ухаанаа олохоо больжээ Хятадууд барууны орон Канад. Америкийн нэр барьж ямар нэг ш�##�таг олж тэднийг хөөж гаргаж уул уурхайгаа төрдөө ав гэж �##�ь 1990 хэдэн оноос нутаг нэгтнүүддээ захиа да�##�гавар өгдөг байсан гэж яригддаг юм билээ Харин тэд нь олигтой хөдлөөгүй учир өнгөрсөн сонгуулиар зарим нөхдийг я�##�аа санаж байгаа байх оронд нь өөрийнхөө нэр дээрээс тэтгэлэг хөтөлбөрөөр сур�##�цсан хүмүүсийг төрд шуруулж тэднийг тухирч Эрдэнэт болон Оюун толгойг төрд авч байна гэж харагдаад байна. Хятадууд эзэн суух нөхцөл бүрдэж байна Гэхдээ үнэн худлыг цаг хугацаа харуулах байх даа

MGL
MGL
1 сар 18, 2021 20:03

Сайханбилэг ээ.. Одоо больж үз.. 34% эзэмшдэг Монгол 22 тэрбум долларын өрөнд орсон бол Рио Тинто өр биш харин саяхан оруулсан гэгдэх хөрөнгө оруул�##�таасаа захирааны бүх зардлыг бүгдийг да�##�гахаас гадна 2.5 дахин их мөнгө ноогдол ашиг хэмээн тараасныг юу гэхэв.. Таны авилгын "ач буян".
Эх орондоо ирж ялаа эдэл..

Зочин
Зочин
1 сар 18, 2021 20:08

Сайханбилэг зөв л ярьж. Солонгоо наад попудаа дагаад намирв�##� Монгол орон өрөнд орж чи тэдэнтэйгээ хамт шоронд орно

Зочин
Зочин
1 сар 18, 2021 20:42

Бузар новш. Ийм юмыг төрүүлсэн эцэг эх нь ч бузар

Би
Би
1 сар 18, 2021 21:36

34 хувийн ноогдол ашиг Монголын т�##�д өгөх үр өгөөж нь 17 хувь бусад төрөл бүрийн хураамж төлбөр нь 80 гаруй үр өгөөжийг бүрдүүлж байна гэжээ Уул нь Монгол улс ядаж 34 хувийг ноогдол ашгийнхаа үр өгөөжийг 100 хувь хүртэх ёстой гэж би ойлгоод байна. Харин тэр төрөл бүрийн татвар хураамж чинь ноогдол ашгаас үл хамаарч тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн орлого олж байгаа ямар ч улс байсан хуулиар засаглан тогтоосон татвар хураамжийг үйл ажиллагааны хүрээнээсээ ш�##�тга�##�ж төлөх нь зүй ёсны хэрэг. Т�##�х сүү гээд л үйлдвэрлэл эрхэлж байгаа, мөн ашигт м�##�тм�##� ашиглагч ямар ч этгээд төлнө.
Гол нь ноогдол ашиг гэдэг бол бүх төрлийн зард�##� татвар хураамж хассан дүнгээс тооцож хувьцаа эзэмшигч хүртддэг үр өгөөж. Уг үр өгөөжийг татвар хураамж зэрэг хуулиар тогтоосон уг үйлдвэрлэл явуулж байгаа улс орны хувьд авдаг орлоготой хольж болохгүй л баймаар юм.

Zochin
Zochin
1 сар 18, 2021 21:52

Muu hoshnog chamaig. Boldog bol amidaarchine herchij tastaad alah yum san ulsaas urwsan hvnii vg bn

Би
Би
1 сар 18, 2021 22:11

Тэгэхээр ОТ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульд заасан татвар хураамж төлөх ёстой. Уг татвар хураамж нь мэдээж тусгаар улсын хувьд татвар авагчийн хувьд үр өгөөжтэй байх ёстой байх. Үүнийг ноогдол ашгийн үр өгөөжтэй хольж хутгаж болохгүй байх гэж бодож байна. Мэдээж нөгөө хөрөнгө оруулагч Рео Тинтод ч үр өгөөчийг ноодол ашгаас гадна хүртэж байгаа тухайлб�##� удирдлагын зард�##�, элдэв ханг�##�т хөнгөлөлт, ц�##�ин гэх зэрэг өндөр хангамж эдэлдэг. Харин Монгол ажилчид ц�##�ин хангамж гээд маш авдаг гэсэн.
Тэгэхээр �##�ь ч улс татварын бодлогоороо тодорхой үр өгөөчийг хүртэх нь ойлгомжтой байх. Харин ноогдол ашгийн үр өгөөч мөн мега төслийн хувьд эерэг үзүүлэх үр нөлөө ажлын байр гэх мэт үр өгөөч угаасаа л байх ёстой үр өгөөж байх. Харин яагаад ашгаас авах хувь хувьцааны хэмжээгээр ирэхгүй байна вэ. Хувьцаанаас орох үр нөлөө 17 хувь байгаа бол ашиг гаргахгүй байна гэсэн үг . Ашиг гаргахгүй байна гэдэг бол өртөг зардлаа нэмж байна л гэсэн үг. Гэтэл уг нэмэдэж буй өртөг зардлаас хэн хожоод байна вэ Монгол улс уу. Үүнийг нэг тайлбарлаад өгөөч. Мэдээж Ганбаатар Болорчулуун гээд худлаа гарууд. Харин зууны луйвар гээд олон улсад эдийн засагч улс төрч нар байр сууриа илэрхийлсэн байсан. Тэд манай Ганбаатар Болорчулуун нар шиг биш байх. Ер нь Рео Тинто биш байсан ч хятад орос канад амертк гээд ямар ч компани Монгол улсад татвар төлөх нь ойлгомжтой. Тэгэхээр татвар хураамж бол ОТ гэрээг зөвтгөх зүйл биш . Харин үр өгөөж ашиг ноогдол чух�##� байх. Монголын газрын баялагыг ямар хэмжээгээр авчихаад 17 хувийн үр өгөөж өгөөд байгаа юм бэ. Гэдэгт анхаарах шаардлагатай. Ашиггүй бол болчихоочээ. Технологи хөгжөөд улс тогтворжоод шударга төртэй болёон үед ашиглаасай да. Тэр үед ашиглахад ч Монгол улс татвар хураамжаа авдагаараа л авна. Ямар дараа ашиглав�##� татвар хураамж авч чадахгүй болно гэж байх биш. Харин авдаг татвар хураамжаа авчихаад ноогдол ашиг нь юмныхаа эзэн шиг л авах болов уу. Хүн өөрийн байраа түрээслэчихээд 1 сая төгрөгөөс 170 мянга аваад 200 мян төгрөг нь байр цахилгааны мөнгөнд өгч байгаатай ижил юм даа одооны оюутойлгой

Би
Би
1 сар 18, 2021 22:47

Тарийн өндөр �##�бан туша�##�тнууд хахууль авсан ямар нэг ашиг хонжоо харс ан эсэхийг цагдаа шүүх тогтоох биз тогтоож ч байна. Ер нь �##�иваа зүйл �##�даатай байж болно. Үүнийгээ засах ёстой. Хүн ч гэсэн наймаа хийхдээ �##�даж буруу зөрүү чанар муутай зүйл худ�##�даж авах эсхүл үнэтэй авах зэрэг тохиолдол гарч л байдаг. Үүнийгээ хулхидуулсан байсан гээд дараа нь юм авахдаа сайн үзэхийг хичээдэг. Хэнч но той юм дахиж авах, эсхүл наймаа хийгээд шатахыг боддоггүй. Түүнтэй адил �##�даа байгаа Монгол улсад ашиггүй бол төр нь төрд ажиллаж байсан хүмүүс ч ухаарч �##�даагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхгүй т�##�цаад л ОТ ашиггүй, ашигтай гээд л одоо болиочээ. Ашиггүй бол ард түмнийхээ төлөө жоохон ч гэсэн сэтгэл гаргаач. Түүх түмэн үед үргэлжилнэ ш дэ. Ядаж үйл лайгаа бодоочээ эрхэм дарга нар минь. өлссөн өнчин өвдсөн хүмүүст очих байсан атга хүнсийг та нар баян цатг�##�ан тэр бумтнуудад өгч байгаа үйлдэл үйл ажиллагаа чинь 1000 үгээр ч б�##�руулагдахгүй 1000 ламаар ном уншуулсан ч гэтлэгдэхгүй шүү. Хүн гэдэг цайлган амьтан. Гэхдээ газар шороо, өвгөд бурхад өршөөх болов уу даа. Дарга нар минь. Манж үндэстэн устсан байхад Монгол үндэстэн 500 хүрэхгүй болтлоо цөөрч бутарсан ч хил хязгаараа дэлхийд тамг�##�ан үндэс угсаа өсч байна. Энэ бол одоо бидний үеийнх биш хэдэн зуун дамжин цусаа урсгасан өвөг дээдсийн хийморь юм даа. Ер нь энэ 76 г гишүүн болонгуут нь 4 жил хориод шударга бай гээд хөл хорионд оруулмаар юм. Насаараа зах зээлийн шилжилтыг тэслээ Сайхан болно гэж бодсоор. Хүүхэд байсан бол одоо авгай гуай гэж дуудагдах хүртлээ 30 гаруй жил энэ төр бартсан хүмүүсээс горьдож ирлээ дээ. Тэдний ганган баян болсон гэж жигтэйхэн. Бидний ядарч хөгширч байгаа гэж жигтэйхэн. Ер нь 30 жил төр барисан хүмүүс шударга гэж яриад толинд харах хэрэгтэй. Та ядарсан байна уу. Та зутарсан байна уу. Яасан толигор гялтгар болоо вэ. Бүүх давхраагүй нь давхраа ороод л, Жижиг давхраатай нь давхраа нь томроод л бүлтгэр. Намхан нь өндөр өсгийт өмсөөд л . Гутландаа өндөрсгөгч захи�##�ж хийлгээд л . Улсын уран зургийг цуглуулаад л. Эхнэр хүүхдээ шинэчлээд л Хацрын улаа нь арилаад л. Нормын гут�##�, хурган дотортой дээлээ хаяаад л кккккккккккккккккк. 30 жил юу хийвээ та нар минь кккк Ээлжлэж нэгнийгээ муулаад л ар хударгаараа хувааж нийлж идээд л . Ядаж 1 том спорт цогцолбор ядаж 1 том эмнэлэг, бий болгоогүй хувийн хаусаа тойруулж мод тарьж манаач гаргаж хил дамнан нисч Ард кино театр, цирк Чингис зочид бууд�##� гээд л улсын хөрөнгөөр барьсан эд хөрөнгийн эзэд. Ил харагдахгүй нь гадаадад мөнгөө марах хүртлээ мөнгө хадг�##�уулаад л. Ээлжлэж хөрөг нэвтрүүлэг хийгээд л хөөрөг эмээл цуглуулаад л ккккк сэтгэцийн өвчтэй нүгэлт гөрөөсүүд болоод л байх юм да. 30 жил үнэхээр сайн ажилласан шүү гэж гудманд яваа хүний амнаас 1 удаа сонсож чадахгүй бүгд л муу хар хулгайчууд гэж дуудах хүртэл дуурсагдах �##�дрыг бий болгожээ �##�ь ч намын нөхдүүд минь та нар бүгд

Би
Би
1 сар 18, 2021 23:12

Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүс хэзээ нэг цагт цагаатв�##� Оюу толгойн гэрээ хийсэн нөхдөд гомдоод байгаа би лав гэсгээлээ үзэхэд одоо яая гэх вэ дээ. Яаж 3 сая хүнтэй улс ОТ баялагтай байж яагаад ард иргэд ийм хөгжил орлоготой байгаа юм бэ. Ядаж арабын баячууд шиг бар оосорлоод явдаггүй юм аа гэхэд ядаж ц�##�ин орлого нь өр тавигдах хэмжээнд биш . Ядаж �##�тан машин унахгүй юм аа гэхэд гадны комиссын машин аваад авахдаа өүр өр тавиад, өрөө бүр хүүтэй төлөөд амьдрах юм бэ. Бас ч гэж бүгд з�##�хуу биш ш дэ Төрд ажиллаагүй хүмүүс яаж амьдарч байна вэ. Өглөө гараад л мөнгө олох гээд л аргатай аргаа, аргагүй ангаагаад л явж байж гудманд гараа тосохгүй ч орлогоо үрж үзэлгүй өрөө төлж амьдарч байна ш дэ. Арай л бас гомьдмоор. Ядаж өөрсдөө хулгайлаад буёдыг хулгай хийлгэхгүй байлгахгүй. Төрд гарч мөнгө идэх сонирхолтой дараа үеийг бэлдээд бүгд улс төрд төрд 1 сая төгрөгийн ц�##�интай ажилд орох гээд , ороод х�##�аасаа түнтийлгэх эрмэлзэлтэй з�##�уу үеийг бий болгосон нь идсэн хулгайлснаасаа ч илүү эх орондоо гай болж байна ш дэ. Дарга болтлоо даргынхаа үгнээс гардаггүй. Хүн чирэгдүүлэхгүй ажлаа хийдэг төрийн �##�бан хаагч байна уу. Аан даргад танилцуулна. Дарга нь за шийд гэвэл өөрөө шийдэж байгаа юм шиг авлиг�##� авах гээд дарамтлаад. Бүүр нэхнэ . аймаар . Уул манай үеийнхэн нэрлэхээд нэхэж чадахгүй. Гэтэл одооноо з�##�уучууд шууд нэхнэ. Нэг бодлын авлига авахдаа аймаар зоригтой .

Зочин
Зочин
1 сар 19, 2021 11:11

Үүнээс илүү ямар тайлбар өгөх билээ. Отгочулуу байнга гуравдагч орны хөрөнгө оруул�##�т , гадны хөрөнгө оруул�##�тын т�##�аар дэлгэрэнгүй ярилцлага сонинууд, телевизүүдэд өгсөн байдаг. Энэ харанхуй троллууд юун Отгочулууны сонинуудад өгсөн ярилцлагыг бүү хэл энэ Ч.Сайханбилэгийн ирүүлсэн захидлыг бүрэн дүүрэн уншаагүй , уншаад ч ойлгох чадваргүй гарнууд шүү дээ.
Манайд Уул уурхай ойлгодог , гадны гуравдагч орны хөрөнгө оруул�##�тын ач холбогдлыг ойлгодог хүмүүс юу ч яриьж бичихгүй байгаа нь харамс�##�тай юм.

Зочин
Зочин
1 сар 19, 2021 11:27

ene novshiin ugend itgedeg xun yamarch olon um. buur omoorood shaatsan. usan teneguud.

Холбоотой мэдээ

Back to top button