НИЙГЭМ

Шөнийн цагаар дрифт хийсэн найман иргэнийг торгожээ

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийжээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дээрх Дүнжингарав худалдааны төвийн зүүн талын бетон суурин дээр дрифт хийж байсан найман жолоочийг илрүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авчээ.

Мөн иргэд сүүлийн үед голын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт хийх тохиолдол олон гарч байна. Гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, машинаар зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-18 17:20

Наадах гайгүй байна. Хермесийн зүүн т�##�ын 10-руу явдаг зам дээр шөнө 2,3 цагийн үед дрифт хийдэг. Сая хөл хорионы үед хэд хэдэн удаа хийсэн.

Холбоотой мэдээ

Back to top button