НИЙГЭМ
Л.Мөнхтүшиг: II сард хийх нислэгийн хуваарийг энэ сарын 27-нд тодорхой болгоно

Энэ сарын 22, 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэн, иргэдээ татаж авахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулах УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 22, 31-нд нислэг үйлдэн, 320 иргэнээ авч ирэхээр боллоо. Хоёрдугаар сард тусгай үүргийн нислэг хэрхэн үйлдэх саналаа УОК-т танилцуулна. Улмаар энэ сарын 27-нд тодорхой болгон, иргэдэд танилцуулна.
Нутаг буцах хүсэлтэй иргэд өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдлээ. Одоогоор гадаадад байгаа, нутаг буцах хүсэлтэй 8433 хүн бий. Эдгээрээс нэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргасан нь 2600 орчим” гэлээ.
Г.ЖАРГАЛ
Америк, Герман руу шуудан илгээмж явуулмаар байна. Зохион байгуулж өгөөчээ.