Нийгмийн

Сүүлийн гурван хоногт архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 17 хүн нас баржээ

Энэ сарын 11-нээс хөл хориог сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан билээ. Улмаар архи, согтууруулах ундаа борлуулах, үйлчлэхийг зөвшөөрсөн. Үүний улмаас гэмт хэргийн тоо эрс өсчээ. Сүүлийн гуравхан хоногийн хугацаанд л гэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 17 хүн нас баржээ. Мөн архи уусан үедээ бусдын амийг хөнөөсөн хоёр хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Сүүлийн гурван өдөр Цагдаагийн байгууллагад нийт 4342 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс архидан согтуурсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 352, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 367 хэрэг бүртгэгдсэн. Мөн сүүлийн гурван өдөрт 620 хүн эрүүлжүүлэхэд хоносон. Тэдний 57 нь эмэгтэй.

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүйтэн зэвсгээр хоёр хүний амийг хөнөөсөн. Мөн гурван хүн осгож, суурь өвчтэй иргэн архи хэтрүүлсний улмаас 14 хүн нас барсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MGL иргэн
MGL иргэн
2021-01-20 09:25

Архигүй бол яаг үхэх гэж бгаад хүсэл нь биелж дээ, ийм нөхдүүдтэй юу ярихав вээ... хүн дуртай юмныхаа золиос бодын гэсэн, харамсахаар илүүтэй арчаагүй ухамсаргүйн илрэл бхад юу хэлэхэв дээ, үлдсэн нь архиа багасгахаа ухаарахгүйгээс хойш.

Холбоотой мэдээ

Back to top button