Нийгмийн

Ханх сумын газар хөдлөлтийн хохирол 10 саяд хүрэв

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн улмаас 10 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ. Газар хөдлөлтийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоох баг тус сумд пүрэв гарагт очиж ажилласан бөгөөд 5 айл өрх, ЕБС-ийн 320 хүүхдийн хичээлийн байр, 150 хүүхдийн дотуур байр, Засаг даргын Тамгын газрын байр, Цэцэрлэг, Соёлын төв, Гаалийн хорооны боомтын байр, гаалийн 8 айлын орон сууц, сумын Цагдаагийн хэсэг, Хаан банк, Төрийн банк зэрэг байгууллагын 11 объектод орж нөхцөл байдалтай танилцаж, 10.354.600 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Бид тус сумын Засаг дарга Л.Даваабаяртай холбогдож уг асуудлыг тодрууллаа. Тэрбээр “Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогүй. Дэлгүүрийн бараа хагарч, сүйдсэн зэрэг хохирлыг үнэлсэн үнэлгээ. Түүнээс биш бүх хохирлын үнэлгээ хийгдээгүй байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.


Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button