Нийгмийн

Сайд асан Д.Ганбатад холбогдох хэргийг сэргээн шалгана

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Улмаар тэдэнд анхан шатны шүүхээс оноогоод байсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж, суллах шийдвэр гаргалаа.

Мөн тэдэнтэй цуг шалгуулж байсан Зам тээврийн яамны сайд асан Д.Ганбатад холбогдох хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүхээс Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байсныг ийн дахин сэргээж шалгахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-20 00:36

Жинхэнэ ш�##�гуулах нөхөр дөө!

Холбоотой мэдээ

Back to top button