Д.Нямхүү: Амаржсан эхийг нөхрийнх нь хамт тусгаарласан
Өчигдөр /2021.01.19/ Нэгдүгээр төрхөд амаржаад удаагүй байгаа амаржсан эхийг тусгаарлах байр луу авч явахдаа гэрийн халад, углааштай нь гаргаж, дэрээр амыг нь халхлах байдлаар эмнэлгийн машинд суулгасан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.
Амаржсан эхийн нөхцөл байдал одоогоор ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад “Амаржсан эмэгтэйг тээвэрлэж ирэхээс өмнө нөхөр нь нэг өрөөнд тусгаарлагдах хүсэлтээ гаргасан. Энэ дагуу эх, нярайн өрөөнд нөхрийг нь оруулж тусгаарласан байгаа. Одоогоор тэдний 10 настайг хүүг тусгай өрөөнд оруулсан. Яваандаа хамтад нь тусгаарлах арга хэмжээ авна. Амаржсан эхийн биеийн байдал хэвийн байна” гэсэн мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр шөнө шуурхай хуралдаан зарлаж, амаржсан эмэгтэйг тусгаарлах байр луу зөөхдөө хүнлэг бус үйлдэл гаргаж, хариуцлага алдсан Нэгдүгээр төрөхийн удирдлагууд, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцох асуудлыг Нийслэлд уламжлах шийдвэр гаргасан юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Menget novshiin Munhsaihan uuruu ogtsor.
Yumnii arduur nuugdaj uldeed bgaa ene hugshin chotgoroo z##luulaachee ooroo z##laachee gadaadad ehener huuhed ni ugaasaa amidardag ooroo ochij amardag gej yarichaad daraa ni ehner huuhdee avchirch chadkuu bn gej hudlaa baatar bolj buktreed. Haldvartiin emenelgt 16 bolohdoo balgas bolgosonoos uur yu hiisiin be.