ЭРҮҮЛ МЭНД

ЭХЭМҮТ-ийн эмчээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 13318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянгол дүүргийн 19-р байрны нэг орцны иргэдээс халдвар илэрсэн.

Тэр орцонд амьдардаг Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмч халдвар авсан байна. Тиймээс ЭХЭМҮТ-д халдварын голомт үүссэн тул хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тэнд 900 гаруй ажилтан ажилладаг. Эхний байдлаар тэдний 600 ажилтнаас шинжилгээ авсан, халдвар илрээгүй. Одоогоор ажиглах, тусгаарлах үйл ажиллагаа хийгдэж байна” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмүжин
Эмүжин
2021-01-20 11:50

Эмнэлгүүд юу болоод байнаа. Мөнхсайхан сайдаа. Таны арга барил болохгүй л байна даа Тиймээс нийт Монгол иргэдийн эрх ашгийн үүднээс Сарангэрэл сайдад ажлаа өг.

Холбоотой мэдээ

Back to top button