УЛС ТӨР

ЗГ: Вакцин авах 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг дэмжлээ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.Хуралдаанаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив.

Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна. Дээрх хөрөнгийг хүн амын 60 хүртэл хувийг дархлаажуулахад хүрэлцэх вакцин авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, орон даяар түгээх, хянах зэрэгт зарцуулна. Мөн тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэх юм.

Хүн амын 60 хувийг дархлаажуулахад хоёр сая орчим хүн/тун вакцин шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын 12 мянга орчим ажилтан дархлаажуулах ажилд  оролцох төлөвтэй байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-20 12:44

Төсөт суулгахгүй гээд гүийгээд байсан Бас л зээл. Зээлж ханадаггүй гарууд юм аа. Нэмээд л өр гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button