НИЙГЭМУЛС ТӨР

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ нөхөн төлөх хугацааг 2022 он хүртэл сунгана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд цар тахал гарч, хөл хорио тогтоож байсны улмаас улсын хэмжээнд 18 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна.

Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 62 хувь гэсэн үг юм. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олноор ирүүлжээ. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button