УЛС ТӨР

"Гадаа хүмүүс жагсаж байхад сонгууль ярих ёс суртахууны хувьд хүнд байна”

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал авах өдрийг 2021 оны 6-р сарын 9-ний өдрөөр тогтохыг дэмжсэн юм. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "УИХ-ын хяналтын түр хороогоо ажиллуулаач. Сонгуулийн юм ярихад ёс суртахууны хувьд хүнд байна. Гадаадаас ирж чадахгүй хүмүүс байна. Гадаа чинь хүмүүс жагсаж байна. Эмэгтэйчүүдийн бүлэг нь шаардаж байна гээд сулхан дуугарааад хоцордог. УИХ-ын Түр хороо Цар тахлын хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах механизм нь байгаа шүү дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button