НийгмийнНИЙГЭМ

“Эгчийг минь ХӨСҮТ-ийн гадна талын шатаар, хүйтэнд дөрвөн давхарт алхуулж гаргасан”

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт углааш, халадтай нь эмнэлгээс гаргаж ирэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд буй. Тухайн эмэгтэйн болон нөхрийнх нь PCR шинжилгээний хариу эерэг гаран, халдвар авсныг нь тогтоосон юм.  Амаржсан эмэгтэйн дүү Б.Энхдалай дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Би өчигдөр нэгдүгээр эмнэлэгт төрөн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэйн төрсөн дүү нь байна. Тайлбар өгөхөөс өөр аргагүй болсон тул энэ мэдээллийг хийж байгаа юм шүү. Манай гэр бүл сэтгэл зүйн маш их дарамт, шоконд орсон. Гэхдээ хэлэх ёстой юм хэлнэ ээ. Юу болсныг би хэлье. Эгч маань таван хоногийн өмнө ханьтайгаа хамт нэгдүгээр төрөхөд очихдоо шинжилгээ өгсөн. Хоёулангийнх нь хариу сөрөг гарсан.  Өчигдөр эгч минь залгаад “Эгч нь төрсөн. Манайх дахиад хүүтэй боллоо” гэсэн. Бид бөөн баяр болсон.

Гэтэл 12.00 цагийн үед хүргэн ах залгаад “Манай байрнаас халдвар илэрч. ХӨСҮТ-ийн ирээд шинжилгээ авч, манай байрыг тусгаарлана” гэсэн. Тэгж байтал ХӨСҮТ-ийнхэн манай ахаас шинжилгээ авахад халдвар илэрсэн. Нөхрийнх нь ойрын хавьтал гээд манай эгчээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан гэж ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж буйг гайхаж байна. Манай эгч эмнэлэгт хэвтэхээсээ өмнө, хэвтсэнийхээ дараа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан.

УОК-оос манай эгчийг ХӨСҮТ-д тусгаарлана, хариу эерэг гарсан гэхэд нь гайхсан. Хариу нь сөрөг гарсан хариу нь яагаад эерэг гарчихав аа. Шоконд ороод байж байтал олон нийтийг бухимдуулсан үйл явдал болсон. Үүнд би маш их бухимдалтай байна. Би өчигдөр оройноос 06.00 хүртэл унтаагүй, энэ талаар судалж байна. Эгчийгээ тайван байлгахын төлөө хичээж, холбоотой байгаа. “Улсын шийдвэрийг дагаарай. Шаардлагыг биелүүлнэ” гэж гэрийнхэндээ захьсан.

Бичлэгээс харахад хөөрхий эгч минь углааштай, ганцхан давхар халадтай нь гаргаж ирсэн. Та бүхэн бод доо. Хамгийн муухай нь дэрээр амыг нь дараад гаргаж ирсэн маш муухай санагдсан. Эгчийг минь сугадаж, юм нөмрүүлэх зөндөө хүнлэг чанарын алийг нь ч хүн ёсоор хандсангүй. Урд яваа хүн хүүхдийг нь хүйтэн машинд тавьсан. Эгч маань машинд оронгуутаа дэрээ шидээд хүүхдээ тэврэхийг нь хараад зүрх зүсэгдсэн.

Яг тэгээд эгч над руу яриад “Хүйтэн машинд, маяктай машинтай. Ямар аймар юм бэ” гэсэн. Тэгж сүрлэх ямар хэрэг байна аа. Эгч минь гэмт хэрэгтэн үү. Дөнгөж төрсөн эгч, нялх хүүхдээ тэвэрч яваа шүү дээ. Энэ хүний орчлон шүү дээ.

Би заавал нэг юмыг хэлмээр байна. Яг одоо хэлэхгүй бол болохгүй нь. ХӨСҮТ-ийн гадна талд аваарын шат бий, баруун талын буланд нь. Тэр шатаар эгчийг минь өгсүүлээд, дөрвөн давхарт гаргасан. Эгч минь “Хонгил мэт салхитай газраар дөрвөн давхарт гарч ирлээ” гэсэн. Одоо нэгдүгээр төрөхөөс гараад хоёрхон метр явахад хүмүүс яаж бухимдаж байгаа билээ.

Гэтэл эгчийг минь ХӨСҮТ-ийн гадна шатаар эгчийг минь дөрвөн давхарт гаргасан гээд төсөөл дөө. Гадаа хэчнээн хүйтэн байгаа билээ. Эгч минь гам алдаад, өвчин тусах магадлал маш өндөр болсон. Эгч минь бага ангийн багш. Улсад 10 гаруй жил багшилсан” гэлээ.

Яг одоо энэ асуудлыг иргэд эсэргүүцэн, Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Төрсөний дараа ####чууратай байхад хүртэл хажуугаар хүн өнгөрхөд л энэ тэрүүгээр сэнгэнээд янгинаад явчихдагшдээ. Яанадаа яана энэ хүүхэн өрөвч сэтгэлгүй хүмүүсийн дайрлаганд өртчихлөө. Өвчин ава#### биз ямар ялтан юмуу. Хүнлэг нийгэмд бол ялтантайч ингэж харьцдаггүй байх.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button