Нийгмийн

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн сайд болох сонирхол надад байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаа мэдэгдээд байгаа билээ. Тэгснээр дараагийн Ерөнхий сайд, бусад яамдын сайдаар хэн томилогдох нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг томилогдоосой гэж дэмжих хүн цөөнгүй. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Засгийн газрыг огцруулахаар болсныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Улс төрийн том соёл гэж харж байна. Амаржсан эмэгтэйг дулаан хувцасгүй гаргасан нь Засгийн газрыг огцруулах үндсэн шалтгаан биш.

-Ингэснээр эрүүл мэндийн салбарын эдээ бээр, увайгүй үйлдэл арилах уу?

-Бүх шатны албан тушаалтан ёс зүйтэй байх ёстой. Энэ бол маш том үлгэрлэл. Мэдээж бүх зүйл ганцхан үүгээр өөрчлөгдөхгүй. Ялангуяа эрүүл мэндийн салбарын албан хаагч, эмч нар ээжийгээ, төрсөн дүүгээ эмчилж буй мэт ажилдаа хандах учиртай. Дараагийн Засгийн газар Эрүүл мэндийн салбарын ёс зүйн тал дээр түлхүү анхаарах байх.

-Эрүүл мэндийн сайд болох сонирхол танд бий юү?

-Байхгүй. Одоогийн Засгийн газрыг муу ажилласан гэж би хэлэхгүй. Сайн ажилласан. Дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилохыг МАН-ын маргаашийн Бага хурлаар хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-21 21:17

Намын дарга нэрээ дэвшүүлнэ. Мөнхсайхан сайдыг улираан томилох хэрэгтэй. Эрүүл мэндийн с�##�барт өөрчлөлт хийх хүн гэж харагдлаа.

Зочин
Зочин
2021-01-22 12:45

Чинбүрэн эмчийг элэгний цуутай эмч гэдэг. Танд ЭМЯ-ны сайд болох хэрэгцээ байгаа. Авгайгаа яамны чух�##� газарын даргаар ажиллуулах гэж хүн гуйж байхаар.

Холбоотой мэдээ

Back to top button