УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД: Л.Оюун-Эрдэнэ эсвэл Сү-гийн фракци

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцров. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх дээрээ хэдэн сарын турш ганц үг ганхийхгүй, дуугаа хураасан У.Хүрэлсүх магад энэ үйл явцыг хэдийнэ тархиндаа зурчихсан байсан ч байж мэдэх. Тиймээс ч МАН-ын даргын хувиар дараачийн Ерөнхий сайдаар ажиллуулах хүнээ хэдийнэ нэрлэхэд бэлэн болгосон гэх логик харагдаж буй. Боломжит хувилбарууд дээрх тоймыг хүргэе.


Хувилбар 1.

-Г.ЗАНДАНШАТАР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДААР НЭРЛЭХ ЛОГИК-

Ерөнхийдөө МАН-ын дээд түвшинд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрыг тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байна. Хөшигний ард Засгийн газрын бүтэц тэргүүтнүүд нэлээд эрт яригдсан гэх. У.Хүрэлсүхийн зүгээс Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх хувилбарыг ч эртнээс боловсруулсан талаар яригдаж буй. У.Хүрэлсүх МАН-ын дарга гэдэг утгаараа хэсэгтээ хүч нөлөөгөө алдахгүй.

Тэр парламентад суунгаа эрх биш нүдэн дээр нь хувийн эрх ашгаа цэцэглүүлэхгүй байх хүнээр Засгаа удирдуулж, өөрийн нөлөөгөө хүчтэй хадгалахыг эрмэлзэх нь ч тодорхой. Хэнтийн тойргоо 2016 онд өгч, хоёр Засгийн газар дамнан танхимын сайдаараа ажиллуулсан Л.Оюун-Эрдэний сайн муу, гүргэр, шатдаг занг У.Хүрэлсүх мэднэ. Айхтар том бүлэглэл фракцид хамаардаггүй ч улстөрийн элдэв тоглолт бүхэн дээр Л.Оюун-Эрдэнэ зэвүүн байж чаддаг. Тиймээс ч суудлаа өвлүүлж болох боломжит хувилбар гэж тооцсон байж болох.


Хувилбар 2.

.ХҮРЭЛБААТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДААР НЭРЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ-

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит дүрээр хүртэл нэрлэгдсэн. У.Хүрэлсүхийн танхимыг мэргэжлийн, зөрүүд зангаараа чирсэн нэгэн. Энэ удаад ч тэр Ерөнхий сайд болох хамгийн боломжтой хувилбаруудын нэгээр нэрлэгдэж байна.Нам доторх дэмжлэгийн хувьд ч тэр Сү-гийн фракциас хамгийн сайн тодорч чадсан. Үнэхээр Сү яригдаж байгаа шигээ хүчтэй байгаад, өөрөө Ерөнхий сайд болохыг хүсэхгүй бол Ч.Хүрэлбаатараас өөр сонголт байхгүй. Тэр Ерөнхийлөгчтэй хамгийн сайн үзэлцэх хүн гэдэг тодорхойлолт ч ихээхэн нөлөө үзүүлэхээр.

Түүнтэй Ц.Мөнх-Оргилыг зэрэгцүүлж болох ч М.Энхболдын үед сайдаар ажиллаж байсан, дээр нь хувь хүнээ боддог аминч дүр тул хэцүү цагт гал гарсан тоглолт хийнэ гэхэд бэрх. Ерөнхийлөгчийн тайлбарлаад байгаачлан Сү-гийн фракцид Оюутолгойн гэрээг хамгаалах шаардлага үүсвэл заавал тэд Засгийн газарт сайд нарын баг үүсгэх ёстой. Тэр ч утгаараа Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болохгүй байсан ч эргээд сайдаар ажиллана магадлал өндөр юм.


Хувилбар 3.

-ЭСВЭЛ С.БАТБОЛД “ӨӨРӨӨ” -

Тэр У.Хүрэлсүхийн Засгийн газар унасанд шоконд орсон. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарт шахалт үзүүлж, Засгийн газрыг унагаж байгаа гэх эсрэг тэсрэг таамгууд бий. Эдгээрийн аль нь байлаа гэсэн бүр эртнээс С.Батболд ийм дүр зургийг төсөөлж, шатраа нүүгээгүй. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эсвэл У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулаад намаа авах бэлтгэл дээр л бүх анхаарлаа хандуулж байв.Сүр оруулж хэлэхэд, Төрийн ордонд нэг цэвэрлэгч солигдсон ч яаж ийгээд С.Батболд оролцсон байдаг.

Чимээгүй байдлаар тэр хоёр Засгийн газар дамнуулан өөрийн хүмүүсээ хэд хэдээр нь чихэж, мандат хуваарлилт дээр У.Хүрэлсүхтэй жинхэнэ наймаа хийсэн хүн. Ерөнхийлөгчийн багийнхан С.Батболд дээр хэт өндөр шаталт өгөөд байгаа хэдий ч гадны оффшор асуудлыг үнэхээр хянаж үзүүштэй кэйсүүдтэй. Энэ мэт асар олон шалтгаанаар С.Батболд ихэд хүчтэй байхгүй л эргээд өөрсдийгөө хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр. Тиймээс өөрөө Ерөнхий сайдад дэвших лоббиг өнөөгийн хүчээр хийнэ гэсэн таамаг бий.


Хувилбар 4.

-СПИКЕР ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛД САНААРХАЖ БОЛОХ Ч...-

С.Батболдын фракци эсвэл Л.Оюун-Эрдэнэ биш бол Г.Занданшатар дараачийн хувилбараар нэрлэгдэнэ. Нэг их гэнэн ч юм шиг төрхтэй эл хүн 2016 оноос хойш улстөрийн нүүдлийг хамгийн сайн өрж, У.Хүрэлсүхийн дэмжлэгээр ЗГХЭГ-ын дарга, Х.Баттулгын нөлөөгөөр УИХ-ын даргын суудалд хоёр дахиа улирсан. Нэг харахад, МАН-ын том лидер ч юм шиг, нөгөө талд Ерөнхийлөгчийн утсан хүүхэлдэй ч юм шиг дүр бол Г.Занданшатар.

МАН дотор Ерөнхий сайд болох хүнээр Г.Занданшатар нэрлэгдэж, дотоод марафонд яригдаж байгаа нь ч үнэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгад нэг их шатаж уурласан У.Хүрэлсүх эдүгээ Г.Занданшатарт итгэл үзүүлэх магадлал асар бага. Шуудхан жагсаалтаас хасчихаж ч мэдэх хувь хүний араншинтай У.Хүрэлсүх түүнд Засгийн газрын хариуцуулж өгөөд гарах итгэл эдүгээ үлдээгүй болов уу.


Хувилбар 5.

-ГЕНСЕК АМАРБАЯСГАЛАН НАМ ДЭЭРЭЭ ҮЛДЭХ САНАЛ ГАРГАСАН УУ-

МАН бол генсек нь сайд нараасаа том эрх мэдэлтэй байдаг онцлог газар. Тэр ч утгаараа Д.Амарбаясгалан сүүлийн жилүүдэд томилгоонд хамгийн өндөр нөлөөтэй байж, бүхий л салбарт хөлөө бэхжүүлэх ажлыг ч амжуулсан. АН-ын хурган генсекүүд хэдэнтээ солигдоход Д.Амарбаясгалан улиран сонгогдсон байх жишээтэй. Тэр УИХ-ын хоёр удаагийн сонгуулийг супер удирдаж, сайн муу бүхэнд тархи нь хурдтай гүйдэг менежер гэдгээ ч намынхандаа нотолчихсон.

Тэр утгаараа Д.Амарбаясгаланг энэ боломжийг ашиглаж, Ерөнхий сайд болох, сайдаар ажиллах лоббиг өлхөн хийчихэж мэдэхээр. Гэвч нам дээрээ үлдэх санал гаргаж, Засгийн газрын танхимаас татгалзсан талаар намынхан нь ярьж буй. Залуу хүнийхээ амбицын хувьд ч тэр түүнд дахин Ерөнхийлөгчийн сонгууль удирдах хүсэл байж болох. Нөгөө талаар энэ удаагийн бүрдэх Засгийн газар ирэх аравдугаар сар хүргээд үсрээд ойччихож мдээх эрсдлийг ч тооцож байгаа бололтой.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өчигдөр гэрлийн хурдаар Засгийн газар нь огцорсон шиг шинэ танхимыг ч хурдан бүрдүүлэхийг У.Хүрэлсүх чухалчилж буй гэдгээ нуугаагүй. Тэр нөлөөтэй, хүчтэй, уур амьсгал өөр лүү нь чиглэсэн байгаа дээр танхимыг нь бүрдүүлж өгөх замаар Засгийн газарт хүчээ хадгалахыг эрмэлзэнэ. Энэ утгаараа Ерөнхий сайдын нэр өнөөдөр тодорч, шуудхан томилгоо явуулах дүр зураг харагдаж байна. Тодорхой байгаа зүйл нь, энэ удаагийн Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тааллаар сонгогдох гарцаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-22 08:37

Оюун-Эрдэнийг дэмжиж байна. Сү.Батболд бол оффшорчдын төлөөлөл. Сү гарч ирвэл Сайханбилэг, Баярцогтоос эхлээд өндийж ирнэ. Нямтайшир бөөн баяр хийнэ. MSC бас л Монголын �##�ь өөдтэйг авах санаарх�##� нь дахин эхэлнэ.

Б
Б
2021-01-22 08:53

Оюун-Эрдэнэ

Зочин
Зочин
2021-01-22 09:05

saihan tailbar bna. oyun erdene yuma

анализ
анализ
2021-01-22 09:41

Оюунэрдэнийн ах херо Баатар хэний хүн билээ тэхээр энэ хэд бүгд хоорондоо. холбоо байгаа биз

Зочин
Зочин
2021-01-22 09:44

Оюун-Эрдэнээс өөр олигтой сонголт �##�га

Зочин
Зочин
2021-01-22 09:45

байхгүй

Зочин
Зочин
2021-01-22 09:57

Оюун эрдэнэ амарбаясг�##�ан нар урвагч долдой нар ийм з�##�уус хол явахгүй

зочин
зочин
2021-01-22 10:28

Түмний төлөө ажиллах Засаг байгуулья гэж буй бол эдний хэн нь ч байж чадахгүй байх. Сумын тамгын газрын ажилтнаас УИХГ болтлоо төр зүтгэсэн Тогтохсүрэнг ЕС-аар тавиб�##�

Бат
Бат
2021-01-22 11:20

ЗѲВ НҮДЭЭ ОЛСОН ШИЙД ѲѲР ГАРЦ ХАРАГДАХГҮЙ Б.НА ХУРДАН ТҮРГЭН БАГИА БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ САЙН БАЙЖ ОЛНЫ ИТГЭЛИЙГ ДААЖ ЧАДНА БОЛОМТОЙ ѲРГѲН ОЛОН ДЭМЖИНЭ

Зочин
Зочин
2021-01-22 12:23

Оюун-Эрдэнэ нэг удаа цөхөрсөн байд�##�тай энэ уул уурхай дагасан бүлэглэлд оролцоогүй хүн олоход бэрх юм гэсэн.Тэгэхээр ойр тойрны хүмүүс нь холбоотой.Хүрэлсүх бол зүгээр жүжиг тавьсан.Өөрөө ч холбогдсон байж мэднэ.зүгээр г�##�ыг ерөнхийлөгч рүү чиглүүлээд сугарч үлдэх тактик.Тэгэхээр Оюун-Эрдэнэд боломж олгоод зөв бага бүрдүүлвэл хонгилын үзүүрт гэрэл.Гэхдээ ах нар нь юу гэж толгойруугаа ус асгах билээ.

Зочин
Зочин
2021-01-22 13:14

ХОТГОР ШАНАГААС ОЮУНЭРДЭНЭ НЬ ДЭЭР БАЙХАА

зочин
зочин
2021-01-22 16:14

Хотгор шанагыг �######�уулаа.

Эх оронч баттулга
Эх оронч баттулга
2021-01-23 20:25

Ерөнхийлөгчөө урвагч хүүк.н гар хөл оюуэрдэнийг дэмжмээргүй бна та Аюурсайханыг дэмжих хэрэгтэй бнө оюуэрдэнийг бодвол эх оронч өөрийн гэсэн бодолтой шудрага удирдагч билээ оюуэрдэнэ сү хүүк нарын урвагчдын гар хөл риогийн зарц шууд болох хүн билээ үгүй бол УИх тар наадуул чинь тоглоомын засгаа үргэлжлүүлэх гэжбна

Зочин
Зочин
2021-01-24 08:14

60 тэрбум ялаа үүрээд улс төрөөс хол байгаараа

Ээ хөөрхий
Ээ хөөрхий
2021-01-25 07:27

Ээ хөөрхий гэж. Монголд төрийн хар хүн үгүй болжээ. Хүрэлсүх хувь хүний асуудлаа дараад ядаж 5 сар тэсэх чадваргүй байжээ. Нам, Хүрэлсүхийн итгэл хамаагүй. Монголын эрх ашиг гэж бодож сураагүй байж эрх мэдэлд тэмүүлж яах нь вэ.
Оюун Эрдэнэ гэж бүүр ч дордлоо. Ертөнцийн эзэн маань аварах юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button