НийгмийнУЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Д.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын “гал тогооны” ажлыг хийж байсан учраас дэмжсэн

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдан, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн байр суурийг сонирхлоо.

Тэрбээр “МАН Бага хурлын 360 гишүүнтэй. Энэ удаагийн хурлаар гишүүдийн 99 хувийн саналаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ. Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж буй үндэслэлээ хэлсэн.

Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ УИХ-д хоёр удаа сонгогдсон. Мөн ЗГХЭГ-ын даргаар хоёр удаа ажилласан. Үндсэндээ Ерөнхий сайдын туслах, гал тогооных нь ажлыг хийсэн гэсэн үг.

Хоёрдугаарт, Монгол улсын хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг ахалж боловсруулсан. Нэг жилийн хугацаанд ажилласан. Ийм шаардлага хангасан хүн гэж үзэн МАН түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button