Нийгмийн

Улаанбаатарт саатсан Баянхонгорын иргэд энэ сарын 26, 27-ны өдөр нутаг буцна

Баянхонгор аймгийн Онцгой комисс Улаанбаатарт саатсан иргэдээ татан авахаар болсон байна. Тодруулбал, энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зөвхөн өөрийн харьяат 400 иргэнээ татан авахаар Улаанбаатар хотруу 10 автобусыг илгээхээр болжээ.

Аймгийн Онцгой комисст өргөдөл, хүсэлтээ ирүүлсэн иргэдийн анхааралд:

  • 1Орон нутагт ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн өргөдлүүдийг АОК-ын дэргэдэх өргөдөл, хүсэлт шийдвэрлэх ажлын хэсгээр хэлэлцэж шийдвэрлэснээр иргэнрүү утсаар холбогдон хариу мэдэгдсэнээр шинжилгээнд хамрагдах эрх үүснэ.
  • Шинжилгээ өгөх эрх үүссэн зөвхөн Баянхонгор аймгийн харьяат иргэд нэгдүгээр сарын 23-ны 09:00-14:00 цагийн хугацаанд 1-р хорооллын Цамбагарав эрүүл мэндийн төвийн зүүн талд байрлах 36-р сургуульд очиж PCR шинжилгээ өгнө.
  • Шинжилгээ өгөх иргэд өөрийн цахим үнэмлэх, холбогдох баримт бичгийг авч ирсэн байх шаардлагатай.
  • Нийслэлийн Онцгой комиссын зохион байгуулснаар 1 цагийн хугацаанд 80 иргэний шинжилгээг авна.
  • Иргэд хоорондоо 1,5 метрийн зай барин, халдвар хамгааллын дэглэмээ сахин шинжилгээ өгнө.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button