Нийгмийн
ХӨСҮТ: Нийслэлд 16 тохиолдол нэмэгдсэний ЕС нь БЗД-т бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"2021.01.23-нд 12.848 хүнд PCR шинжилгээг хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн. БЗД-ийн II хорооны 9 иргэнээс халдвар илэрч 1000 гаруй иргэнд тандалт судалгааг хийж байна. Ингээд Нийслэл Улаанбаатар хотод нийт халдварын тоо 798, нийт халдварын тоо 1624 байгаагаас 1149 эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.