НИЙГЭМУЛС ТӨР

ЦЕГ-аас өлсгөлөнгөө зогсоох албан мэдэгдэл С.Ганбаатарт хүргүүлжээ

УИХ-ын С.Ганбаатар өнөөдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл ЦЕГ-аас түүнд мэдэгдэл хүргүүлжээ.

Эл мэдэгдэлд “Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.

Улсын их хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм.

Иймд Иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-25 14:40

Su Batbold Xurelsux Oyun-Erdene naryn gar xol bolson tsunx barigch erguu tsagdaagiin novshnuudaa Naad Ganbaatar chini chinii minii ur xoishiin toloo bux ard tumnii toloo ooriigoo zoloisloj zogsoj baigaa yum za. Ochij garyn usgee zurj negdenee Bur bachimdaj bna

Зочин
Зочин
2021-01-26 21:12

Оюутолгойгоо монголчууд авмаар авмаар бна Цар тах�##� ямар гай вэ Бид чинь жагсмаар тэмцмээр бна

Холбоотой мэдээ

Back to top button