Нийгмийн

Б.Баатархүү: Автомат тоглоомын газар нь цагдаагийн хурандаатай холбоогүй

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж буй. Өдгөө тус газрын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Тус тоглоомын газрыг нэр бүхий цагдаагийн хурандаатай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад буй. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү 

“ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтаас уг асуудлыг шалгасан. Шалгалтаар уг хууль бус үйл ажиллагааг явуулж байсан объект нь Н.Бат-Амгалантай ямаг нэгэн холбоогүй өөр хүний нэр дээр байдаг болох нь тогтоогдсон байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас уг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан газрыг илрүүлэн үйл ажиллагааг зогсоож холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button