НийгмийнСПОРТ

Түр зөвлөл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй

Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул хуулийн дагуу ажлаа өгсөн. Одоогоор МБХ ерөнхийлөгчгүй, ерөнхий дасгалжуулагчгүй байгаа. Улмаар Тус холбоо Удирдах зөвлөлийн хурлаа нэгдүгээр сарын 28-нд хийхээр товлоод байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан МБХ-ны Бага хурлын түр зөвлөлийн гишүүд бид дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд:

“Токио-2020” зуны XXXII дугаар олимпийн наадам хаяанд ирээд байхад Удирдах зөвлөлийн хурлыг яаран хуралдуулж, холбооны Ерөнхийлөгчийг хууль бусаар томилох гэж байгаад Монголын боксын спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, гишүүд бид гүнээ харамсаж байна.

 Тус холбооны Ерөнхийлөгч асан Д.Бат-Эрдэнэ нь өөрийн ажлыг хүлээлгэн өгснөөс хойш шинэ Ерөнхийлөгчийг яаралтай томилох шаардлага гараад байгаа билээ. 2021 оны нэгдүгээр сарын 20-ний өдрийн “Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” хэмээх нэгдүгээр тушаалд Э.Батар-Ууган нь “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” хэмээн гарын үсэг зурсан байна.

МБХ-ны дүрмийн 5.10-т зааснаар Ерөнхийлөгчийн түр эзгүйд бүрэн эрхийг нь ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлнэ хэмээн тодорхой заасан тул “Тэргүүн дэд ерөнхийлөгч” Э.Бадар-Ууган нь холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй юм.

Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нь УБЕГ-н хуулийн этгээдийн мэдээлэлд өөрийгөө “Удирдах зөвлөлийн дарга” хэмээн бүртгүүлжээ. МБХ-ны 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаалын хавсралтад нь Удирдах зөвлөлийн гишүүд хэмээн есөн хүний нэр бичиж 65%-ийн ирцтэй байсан гэжээ. Удирдах зөвлөлийн гишүүдийг Бага хуралд танилцуулж батлуулах ёстой атал тус шийдвэрт МБХ-ны бага хуралд огт танилцуулж байгаагүй Б.Батбаяр, Б.Чинзориг хэмээх этгээдүүдийн нэрсийг оруулан есөн гишүүнтэй болгон харагдуулж байгаа нь маш ноцтой үйлдэл юм. Холбооны гишүүдийн Бага хурлыг хоёр жил тутам нэг удаа зарлан хуралдуулах ёстой боловч 2017 оноос хойш огт хуралдуулаагүй. COVID-19 цар тахлын үед иргэдийг олноор цуглахыг хориглосон хэдий ч цахимаар хуралдах бүрэн боломжтой.

Гэтэл холбооны Бага хурлыг хуралдуулахгүйгээр Ерөнхийлөгчийг цөөн хэдэн хүний саналаар сонгох гэж оролдож байгаа нь харамсалтай. Дээрх ноцтой үйлдэлүүд удаа дараа гарсаар ирсэн тул МБХ-ны гишүүд 2020 оны аравдугаар сарын 17-ны өдөр Бага хурлыг зарлан хуралдуулж үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор түр зөвлөлийн гишүүдийг томилсон болно. Иймд, МБХ-ны түр зөвлөлийн гишүүд бид ойрын хугацаанд МБХ-ны Бага хурлыг зарлан хуралдуулж Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хуулийн дагуу гишүүдийн саналаар сонгох ажлыг зохион байгуулах болохыг холбооны нийт гишүүдэд мэдэгдэж байна” гэжээ.

1
2
3
4

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 21:48

Дампуурчихсан холбоо байнашдээ.

М
М
2021-01-26 18:31

Бадарууган гэдэг шун�##�тан гарчээ. Наадах чинь бичиг үсэг ч мэдэхгүй

зочин
зочин
2021-01-26 19:08

Бадарууган гэж нэг шун�##�ын тулам гарч иржээ.2024 онд МАН аас Төв аймагт нэр дэвшихээр бэлдэж байгаа гэсэн. Яандаа энэ боксын холбоо дампуурчээ яг л хувийн компан гэсэн үг

Найз нь
Найз нь
2021-01-27 08:14

Бадар-Ууган аа 10 жилийн дипломоо олон нийтэд үзүүлээч . Чамайг тусгай сургуулиас гэрчилгээ авсан гэж сонссон юм байна.

зочин
зочин
2021-01-27 09:03

Боксын тамирчид,дасг�##�жуулагчдад ц�##�ин олгодог ажил олгогч субьект БТС-ын улсын хороо гэдэг төрийн байгууллага байна уу? Спорт холбоо нь ингэж дампуурчихаад байхад шигшээ багийн ахлах дасг�##�жуулагчаа ч сонгож чадахгүй, тамирчид нь танхайрч нүцгэн ш�##�дан гүйж байхад анхарах ч үгүй явдаг чадваргүй байгууллага болж. ЗГ анхаарах цаг болжээ. Сонгуульд гүйдэг боловсролгүй нөхдийг дарга болгосон МАН-ы гай.

Зочин
Зочин
2021-01-28 02:46

Хүн нэрээ тогос өдөө , нэр хугархаас яс хугар, шун�##� ихэдвэл шулам болдог гэж үнэн үг шүү .

Холбоотой мэдээ

Back to top button