Нийгмийн
Өнгөрсөн шөнө Ханх суманд 5 удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс хойш олон удаа газаөр тухайн бүс нутаг газар хөдлөж, чичирхийлэлт мэдрэгдсээр буй юм.
Харин тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон байна.