Нийгмийн

Дэлхийн банкны Монгол Улстай байгуулах түншлэлийн стратегийн хэлэлцүүлэг болов

Өчигдөр буюу энэ сарын 28-нд Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогчоос санал авч, эдгээр саналыг Дэлхийн банкнаас боловсруулж буй Түншлэлийн стратегийн хүрээний эцсийн төсөлд тусгах 3 дахь шатны хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт Дэлхийн банк, Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ зэрэг холбогдох яамны удирдах албан тушаалтнууд болон ХХААХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож Түншлэлийн шинэ стратегийн хүрээнд тусгах саналуудыг сонссон юм.  

 Цаашид хэрэгжүүлэх шинэ Түншлэлийн стратегийн гол чиглэлд 

  1. Эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдлыг дэмжих; 
  2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр бий болгох, 
  3. Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг сайжруулах гэж заасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 29, 2021 17:10

Монголын т�##�ын гаргаж байгаа асуудлууд тусл�##�цаа авах үндсэн чиглэлээ хэлжээ. Уул уурхай ба баруун хойт зүгт тээвэр ба бусад дэд бүтэц багтаагүй байгаа биз? Гэтэл ДБ-ны тэр түншлэлийн хүрээ бичгийн төсөлд уул уурхай ба түүнийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг өөрийн мэргэжилтэн шинжээчдийн зөвлөмжид тулгуурлан хийнэ гээд биччихсэн байгаа. Бүх т�##�уудын сан�##� авах зөвлөлдөх үйл ажиллагаа байх ёстой юм. Хэлэлцүүлэг хийлээ гээд жүжиглээд эцсийн эцэст нөгөө уул уурхайг дэмжих хөтөлбөрөө л шахна. МУЗГ-ыг ""уурхайд донтсон" гэж доромжилчхоод донтох нөхцлийг шахах ажлаа үргэлжлүүлнэ. 2017 онд хийсэн оношлогоонд тулгуурлан хийж байгаа учраас уурхай уурхай уурхайн корпорациудыг дэмжих зорилгоо л шахна

Холбоотой мэдээ

Back to top button