Нийгмийн

Б.Цэцэг, Нара нарын хэрүүл: Нөлөөлөгчдөд ёс суртахуун дутагдаж байна

Жүжигчин Б.Цэцэг, Дуучин Нара нар 2016 оноос хойш сошиал орчинд бие биенээ элдвээр доромжилж, үгийн муугаар дуудалцаж буй. Тэдний бие биенийхээ тухай дэлгэсэн мэдээлэл, дэлгэхдээ хэрэглэсэн үгсийг мэдээллийн сайтад ашиглах боломжгүй юм. Харин өнөөдөр тэд хэвлэлийн бага хурал хийж, бие биенээсээ уучлалт гуйж, эвлэрч буйгаа мэдэгдэв. Учир нь тэд өчигдөр анх удаа уулзаж, зовлон жаргалаа ярьж ойлголцож, хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.

Нийслэлд одоо ямар ч сэдвээр хэвлэлийн баг хурал хийхэд гайхахааргүй болсон. Чингис хааны угсаа залгамжлагчаас эхлээд зүсэн зүйлийн хэвлэлийн бага хуралд олон нийт дөжирчихсөн. Гэвч олны танил хоёр бүсгүйн хэвлэлийн бага хурлаас хоёр зүйл гайхал гэхээсээ хачирхал төрүүлэв. Нарагийн ярьснаар бол тэд өчигдөр л анх удаа уулзаж буй хүмүүс ажээ. Гэтэл биесээ эртнээс мэддэг юм шиг нэгнийгээ доромжилдог байсан нь хачирхалтай. Товчхондоо огт уулзаагүй, танихгүй хүнийхээ талаар сонссоноо ярьж, бусдын амьдралыг шүүцгээжээ. Уг нь боловсрол, мэдлэгтэй хүн хэзээ ч бусдыг сонссоноороо дүгнэж, ярьдаггүй л баймаар юм.

Мөн хэрүүлдээ цэг тавьж буйгаа заавал хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэх хэрэг хэрэг байсан уу гэвэл, үгүй. Өдөр бүр л цахим хуудсаараа дамжуулан лайв хийдэг хүмүүс хамт сууж байгаад л лайв хийчхэж болох байсан. Сэтгүүлзүй хүмүүсийн тогоо, шанаганы хэрүүлийг дамжуулах хэрэгсэл биш. Нийгмийн сүлжээнд олон мянган дагагчтай хүмүүс цахим сүлжээнд цацах зүйл дээрээ ёс суртахуун цензүүр уг нь тавьдаг баймаар. Интертайнментаар дүр төрх, хэв маягаа олон таниулсан хоёр бүсгүйн энэ үйлдэл хүссэнээрээ доромжилж ханаад сүүлд нь хэвлэлийн бага хурал хийгээд л болчихдог гэсэн ойлголтыг залууст үлгэрлэж байна. Нөлөөлөгч бол нөлөөлөгч байх хэрэгтэй. Хэрэв нөлөөлөх үйлдэлдээ ёс суртахууны хариуцлага хүлээж чадахгүй бол бусдын адил эгэл энгийн амьдрахад буруудах, бас оройтох юун.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Док
Док
2021-01-29 17:50

Хэнд нөлөөлдөг гээд хөөрцгөөсөн хүмүүс юмбулаа. Би бол д�##�дганасан д�##�чиганасан 2 этгээд л гэж хардагшд. Юм юмруу үсчсэн, хэл амтайгаа давуу т�##� гээд ойлгосон, агаараа уншиж, рамаа мэдрэхээ байсан 2 жайжиг л бндаг.

Зочин
Зочин
2021-01-29 18:13

Нөлөөлөгч ч гэх шиг. Хөөргөчих юм аа. Оюунлаг, ёс зүйтэй хүмүүс ийм хүмүүсийг дагахгүй, бүдүүлэг , хэрүүлч 2 эмэгтэйн бичсэн хэдэн үг үсэг, найруулгын �##�даатай, яг өөрсдийн нь зиндааны хүмүүст зориулагдсан авц�##�даагүй зүйлсийг тоож ч уншихгүй.

Холбоотой мэдээ

Back to top button