ДЭЛХИЙ

“Johnson&Johnson”-ийн нэг тун тарьдаг вакцин 66 хувийн үр дүн үзүүлэв

“Johnson&Johnson” компанийн нэг тун тарьдаг вакцин “КОВИД-19”-ийн эсрэг 66 хувийн үр дүнтэй хамгаалдаг аж. Мөн туршилтын явцад тус вакциныг тариулсан хүмүүсийг эмнэлэгт хэвтэх хүндрэлтэй өвчлөл болон нас баралтаас хамгаалсан байна.

Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг “Janssen” эмийн бодисын фирм тус вакциныг бүтээсэн бөгөөд Өмнөд Африкт илэрсэн төрлөөс хамгаалах үр дүн нь арай бага байж магадгүй ажээ. “Johnson&Johnson” компанийн эзэмшдэг тус фирм хоёр тун таривал үр дүн нь нэмэгдэж, илүү хүчтэй эсвэл удаан хугацааны хамгаалалт үүсгэдэг эсэхийг судалж байгаа юм. Тэд энэ жилд нэг тэрбум тун үйлдвэрлэх зорилго тавьжээ.

Их Британи улс тус вакцинаас 30 сая тун захиалсан байгаа бол АНУ болон Канад орнууд тус тус харгалзан 100, 38 сая тун авахаар болсон аж.

Их Британийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок тус улс “Johnson&Johnson” компанийн вакциныг баталвал дархлаажуулалтыг хурдыг их хэмжээгээр дэмжинэ хэмээсэн юм.

Мөн Өчигдөр “Novavax” компанийн бүтээсэн вакцины туршилтын хариу гарсан билээ. Тус вакцины Их Британи дахь туршилт 89 хувийн үр дүн үзүүлсэн бол Өмнөд Африкт явагдсан туршилт 60 хувийн үр дүнтэй байжээ. “Novavax” компанийн гүйцэтгэх захирал Стан Эрик Их Британиас гарсан үр дүнг “Гайхалтай, яг л бидний хүсэн хүлээсэнтэй ижил байлаа” хэмээсэн юм. Харин Өмнөд Африкт явагдсан туршилтын үр дүнг “Тооцоолж байснаас дээгүүр үзүүлэлт” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button