ЭРҮҮЛ МЭНД

Түймэр унтрааж яваад хүнд түлэгдсэн алба хаагчийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна

Энэ оны дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар яваад гал түймэрт өртөж, хүнд түлэгдсэн алба хаагчийн гэр бүл тусламжийн гараа сунгахыг хүсэж мэдээлэл хийсэн.

Харин ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар ЗА, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар яваад гал түймэрт өртөж, хүнд түлэгдсэн алба хаагчийн гэр бүл тусламжийн гараа сунгахыг хүсэж мэдээлэл хийсэн. Харин ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар ЗА, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа.

Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатад Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5×6 хэмжээтэй байшин, хашаа олгосон. Даатгалын компаниас 3.9 сая төгрөгийг олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв Жаргалант сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Цаашид эрүүл мэндэд хандуулах анхаарлаа сулруулахгүй" гэсэн юм.

Тэгвэл энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллах юм байна. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан байгаа талаар дуулгав. Т.САНТ

Харин ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар ЗА, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа.

Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатад Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5×6 хэмжээтэй байшин, хашаа олгосон. Даатгалын компаниас 3.9 сая төгрөгийг олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв Жаргалант сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Цаашид эрүүл мэндэд хандуулах анхаарлаа сулруулахгүй" гэсэн юм.

Тэгвэл энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллах юм байна. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан байгаа талаар дуулгав.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button