УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн "СҮХ ДАЛАЙЛТ” ба "Саусгоби сэндс”, "Улз групп”-ын лиценз СЭРГЭВ

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат /2019.08.21/ төрийн ордонд сүр дуулиантай мэдэгдэл хийж, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Энэ нь угтаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүх далайлтаар доодчуул нь "хүч түрэмгийлэн” хийсэн ажил байсан бололтой.

Учир нь хууль, эрх зүйн хувьд илт хууль зөрчиж, хүч түрсэн байдлаар компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдгийг шүүхийн байгууллага эхнээс нь тогтоож эхлээд байна.

Эдгээр дотор нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уучлалаар 35 тэрбумын татварын өрөөс чөлөөлөгдөж байсан түүхтэй алдарт Жастин Каплагийн эзэмшилд явсан “Саусгоби сэнд” ХХК-ийн гурван тусгай зөвшөөрөл багтсан байсныг Дээд шүүхээр сэргээсэн талаар бид өмнө мэдээлсэн. Энд дарж уншина уу. https://eguur.mn/170060/

Өөрөөр хэлбэл уг лицензүүдийг хүчингүй болгосон БОАЖЯ, АМГТГ буруутаж, “Саусгоби сэндс” гурван лицензийг сэргээлгэж авсан гэсэн үг.

-“УЛЗ ГРУПП” ХХК АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН БИЧГЭЭР ЛИЦЕНЗИЙГ НЬ ЦУЦАЛСАН ГЭЖ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

Гэтэл яг тэр өдөр хүчингүй болголоо хэмээн зарласан дахин нэг лицензийг шүүхээс  сэргээлээ. Тодруулбал  “Улз групп” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сум, Өлийн гол 1 хэмээх газарт орших MV-020442 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Уг зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр цуцалжээ.

Ингэхдээ “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.” гэснийг үндэслэсэн байна.

"Улз групп ХХК-ийн Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ын дарга А.Бүрэнтогтох гэж хүн бий. Геологи, хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр анх “Улз Гол ХХК-ийг 1993 онд байгуулан үйл ажилагаагаа эхэлж байсан. Харин өдгөө бизнесийн олон чиглэлд охин болон харилцан хамаарал бүхий компаниудыг нэгтгэсэн “Улз Групп-ыг 2017 онд албан ёсоор байгуулсан юм байна.

Дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын албанаас 2000 оны 7 дугаар сарын 10-нд “Монгол газар” ХХК-д анх олгосон. 2006 оны 9 дүгээр сарын 12-нд 930 дугаар шийдвэрээр “Алтан дорнод монгол” ХХК-д, 2016 оны 3 дугаар сарын 03-нд 179 дугаар шийдвэрээр “Б” ХХК-д,  2017 оны 8 дугаар сарын 09-нд 484 дугаартай шийдвэрээр “Улз групп” ХХК-д шилжүүлсэн байдаг аж.

Харин “Улз групп” “Байгаль орчин, аялал жуучлалын яам нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн цор ганц төрийн захиргааны төв байгууллага. Гэтэл энэ мэргэшсэн яам нь аймгийн Засаг даргын албан бичгийг даган уламжилж, асуудалд бодитой, мэргэжлийн хандсангүй хэмээн шүүхэд хандсан байна.

Улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцалснаас болж компанийн хувьд төлөвлөгөөт хуваарь алдагдаж, ажилтны цалин, техникийн сул зогсолт, банкны зээл болон техник, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн хүү төлөхөд санхүүгийн хүндрэл үүсэж, компанийн үйл ажиллагаа доголдсон. Улмаар их хэмжээний шууд болон шууд бус хохирол, алдагдал хүлээн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдсөн хэмээжээ.

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЛИЦЕНЗ ЦУЦАЛСАН ДҮГНЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-

Харин шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ашигт малтмал ашиглалтын MV-020442 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий Архангай аймгийн Цэнхэр сум, Өлийн гол 1 хэмээх газарт биечлэн очиж шалгалт хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй. Зөвхөн аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгийг үндэслэж тухайн өдөрт нь л дүгнэлтээ гаргасан байна гэж дүгнэжээ.

Ингээд гурван шатны шүүхээс “Улз групп” ХХК-ийн лицензийг цуцалсан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгосон байна.

Энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа хэмээсэн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг шүүхээс ээлж дарааллан сэргээсээр байна. Бид энэ талаар цувралаар мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-02-01 09:00

Монголын Шүүх Прокурор Авилг�##�д бүрэн автжээ

зочин
зочин
2021-02-01 09:57

Цэрэнбатаас хохирлоо нэх!

Зочин
Зочин
2021-02-01 10:50

Aimgiin Zasag dargiin zuv. Taнай компани нөхөн сэргээлтээ сайн хий. Байг�##�иас авсан бол өгч сур. Орон нутаг чинь гол мөрөнөө хамга�##�на шүү дээ.

Иргэн
Иргэн
2021-02-01 11:13

Хүйтэн сэтгэлтэй шун�##�ын туламнууд газар нутгийг минь ухаж гол мөрнийг минь ширгээж дууслаа шүү! Хууль шүүх нь авилг�##�д идэгдсэн улс минь яаж нэг сэхнэ дээ! Мөнч хүйтэн сэтгэлтэй хүмүүс байх юм даа.

Зочин
Зочин
2021-02-01 12:01

Ард иргэд жагсах л хэрэг гарч дээ.
Шинэ ЕСайдын сонорт хүргэх хэрэгтэй.

Зочин-2
Зочин-2
2021-02-01 12:29

Төр өөрөө авилг�##�ч болсон бна. Монголын газар нутаг сэндийчиж дуусах нь л дээ. Авилг�##�чид гадаад руу зугатаах ш�##�тгаан бий болох нь. Төрийг мөхөөх нь түшмэл нь дотроосоо гэж үнэн үг.

Зочин
Зочин
2021-02-01 13:24

Сиймхийг ингэж ашигладаг Засгийн газар огцроод бүрдэх хооронд хууль бус хориглосон гэх мэт асуудлыг сэргээж маш их зүйлийг аж ахуйн нэгжүүд амжуулж авдаг Энэ тогтсон жишиг Хүрэлсүх буусан цоорхойгоор цуц�##�сан зарим лицензүүдийг сэргээлээ Авах юмаа ч хуульчид нь авч амжсан гэсэн үг

Зочин
Зочин
2021-02-01 13:44

Тэгэхээр Хүрэлсүх зориуд хий жүжиг тавьсан болж байна уу? Буруу зөв нь хамаагүй нэг попроод авьяа гэсэн болж байнаа даа!

Болдхуяг
Болдхуяг
2021-02-01 13:47

Шүүх прокурор Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Сая төгрөгөөр сонгуулийн шоу хийж байхаар хийх ёстой ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй байнаа.

Балдан
Балдан
2021-02-01 14:00

Чоно борооноор гэгч болждээ. Засаг солигдох сиймхийгээр . Шинэ БОАЖсайд ард түмэнд дүнгээ тавиулах болждээ

Zochin
Zochin
2021-02-01 14:18

Ardchilal nereer gadniihantai niilj ulsaa tsulmuj duusah baihdaa tuuhend saihan nereer uldehgui baih

зочин
зочин
2021-02-01 15:05

цуцлахдаа хуулиа барихгүй зүгээр нэг �##�бан бичгээр зөвшөөрөл хүчиүй бол гэж юу байхав дээ хуулийн зөвлөгч нар гэж байдаггүй л юм байх даа хуулийн дагуу л хийх хэрэгтэй дээ ашигтм�##�тм�##�ын газар гэж ашиг сонирхол ихтэй хүмүүс байдаг юм биш үү

Зочин
Зочин
2021-02-01 19:21

Хулхи гар гэдгийг мэдсээр байж сонгоод байдаг сонин улсууд шүү

Зочин
Зочин
2021-02-01 19:45

Хуультай улсад засгийн газар нь ч хуулиа мөрдөх ёстой. Зөрчсөн бол шүүхээр явах нь зүй. 3 шатны шүүх буруу шийдээгүй байх. Ер нь хайгуулын лиценз эзэмшигч бол Монгол улсад өөрөө орж ирж буй шар тос. Мөнгөө барьж ирээд Монголд зарцуулж, эрсдэл үүрч байгаа гадаадын хөрөнгө оруулагчид бол гавьяатнууд юм. Юм олбол ашигл�##�тын лицензээ яаран өгөхгүй байхад л болно. Одоо бид гэрээ хийх туршлагатай болсон. Тохиролцож чадахгүйбол хайгуулын зардлыг нь буцааж өгөөд баялаг нь үлдэнэ. Үүрээд явж чадахгүй. Бид одоо ийм энгийн юмыг наанатай цаанатай ойлгох цаг болсон баймаар.

монгол
монгол
2021-02-01 20:06

элбэгдоржийн шүүх ажиллаад эхэллээ

Зочин
Зочин
2021-02-01 23:41

Novshiin TOPOR z##l

Иргэн
Иргэн
2021-02-02 08:03

Элбэгдоржийн найз гэмт хэрэгтэн Жастин Каплагийн лиценз бас сэргэж байгаа юм уу.Тэр гэмт хэрэгтэнд Элбэгдорж хууль зөрчин уучл�##� үзүүлсэн юм ш дээ.Учруулсан гэм хороо бүржн арилгасан хүн уучл�##�д хамрагддаг байт�##� монголыг хохироосон гэмт хэрэгтнийг хохирлыг нь төлүүлэхгүйгээр уучл�##� үзүүлж гаргаж зугата�##�гасан.Элбэгдоржийн энэ үйлдэл ч гэмт хэрэг шүү.

Зочин
Зочин
2021-02-02 10:41

Шүүх 3 шатаараа хэлэлцэж, төрийн байгууллага хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр цуц�##�сан болохыг тогтоосон нь нэг хэрэг. Хохирлоо нэхэмжилж, төр түүнийг нь барагдуулсан бол ардчилсан орны хууль эрх зүй, засагл�##�ын жишээг харуулах байж. Ер нь бол ш�##�таг эрж, хураана, цуц�##�на гэж дайрч д�##�айлгах, түр ч гэсэн үйл ажиллагааг нь тас�##�дуулах нь асар их хохиролтой. Уул уурхайн том төслүүд ч, ТҮЦ ч байсан адил !!!

Холбоотой мэдээ

Back to top button