УЛС ТӨР

БОАЖЯ, АМГТГ буруутаж, “Саусгоби сэндс”-ийн гурван лицензийг СЭРГЭЭЛЭЭ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат /2019.08.21/төрийн ордонд сүр дуулиантай мэдэгдэл хийж, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Эдгээр дотор нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уучлалаар 35 тэрбумын татварын өрөөс чөлөөлөгдөж байсан түүхтэй алдарт Жастин Каплагийн эзэмшилд явсан “Саусгоби сэнд” ХХК-ийн гурван тусгай зөвшөөрөл багтсан.

Тодруулбал,Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8-р сарын 20-ны өдрийн хүсэлт хүргүүлэх тухай 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 8-р сарын 20-ны өдрийн санал хүргүүлэх тухай 1/302 тоот албан бичгүүдийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн “Ашигт  малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/20  дугаартай дүгнэлт гарсан тул Ашигт малтмал  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Саусгоби сэндс” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын доорх гурван тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг.

1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн газраас 2011 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Өвөлжөө уул-1” нэртэй 10992.92 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-016869 дугаартай тусгай зөвшөөрлийг,

2. 2016 оны нэгүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг байрлах “Өвөлжөө уул-1” нэртэй 2473.4 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-020436 дугаартай тусгай зөвшөөрлийг,

3. 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Галын овоо” нэртэй 8796.37 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-020451 дугаартай тусгай зөвшөөрлийг “Саусгоби сэндс” ХХК-д олгосон байсан юм.

-“САУСГОБИ СЭНДС” НЭХЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСЛЭЛДЭЭ “НЭГ Ч ХӨРС ХУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ, ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛААГҮЙ” ГЭЖЭЭ-

Мэдээж “Саусгоби сэндс” ХХК гурван тусгай зөвшөөрлөө зүгээр  нэг цуцлуулаад хаячихгүй нь ойлгомжтой байсан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд тус тус гомдол гаргаж шүүхэд өгсөн юм.

Энэ хэрэг гомдлын процесс жил гаран үргэлжилж буй бөгөөд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авснаас хойш уг талбайнуудад ашигт малтмал олборлох болон хөрс хуулалтын ажил хийгээгүй бөгөөд байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагаа огт явуулаагүй. Гэтэл “Хэрвээ үйл ажиллагаа явуулсан тохиолдолд байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй” гэх хуульд заагаагүй, байж боломгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан” гэсэн байх юм.

-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ДАХИН АКТ ГАРГАТАЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН ШИЙДВЭРҮҮДИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Анхан шатны шүүх хурал өнгөрсөн 2020 оны наймдугаар сарын 17-нд болсон бөгөөд дээрх гурван тусгай зөвшөөрлийн эхний хоёр нь болох MV 016869, MV-020436 дугаартай тусгай зөвшөөрлүүд нь Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцаж байгаа нь тогтоогдож байна гэж үзсэн байна.

Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн “Ашигт  малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/20  дугаартай дүгнэлтийг ажлын хэсгээс дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар, Ашигт малтмал  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гарах хүртэл зургаан сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байх юм.

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС “САУСГОБИ СЭНДС”-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦАЛСАН ШИЙДВЭРҮҮДИЙГ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-

Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны 10-р сарын 01-ний өдөр хуралдахдаа анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал “Саусгоби сэндс” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, тусгай зөвшөөрлүүийг нь цуцалсан Байгаль орчны яам болон Ашигт малтмал  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Товчхондоо бол “Саусгоби сэндс” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан байна гээд шийдчихэж.

-ШҮҮХИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭР “САУСГОБИ СЭНДС”-ИЙН ТАЛД ГАРЛАА-

Тиймээс Байгаль орчин, аялал жуулчалн яам болон Ашигт малтмал  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гомдлоор энэ хэргийг Дээд шүүхээр өчигдөр хянан хэлэлцлээ. Ингээд тус шүүхээс давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг хэвээр үлдээж, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гомдлыг хангахгүй орхисноор энэ хэрэг гурван шатны шүүхээр эцэслэгдлээ.

Эцэстээ шүүхийн эцсийн шийдвэр “Саусгоби сэндс”-ийн талд гарч, БОАЖ-ийн яам болон Ашигт малтмал  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хууль зөрчсөн болж таарах нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 09:16

дампуурчихсан шүүх

Зочин
Зочин
2021-01-12 09:54

Тэнэг минь харин дээд шүүх сэргээсэн байна, чиний эргүү үхэр хамарт Цэрэнбат чинь хууль зөрчиж

ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-12 11:49

яамдууд хуулиа зөв хэрэглэж шийдвэрээ гаргахгүй бол ялагдана шүү дээ

зочин
зочин
2021-01-12 13:28

энэ төр хэмээх бүлэглэлд ажлын уя�##�даа байхгүй ,дээрэм тонуул хийх гэсэн,намчингууд төрийн �##�быг бүрэн утгаар нь самарч,гар хөл садан төрөл янаг амрагаараа дүүргэсэн ,төр гудаманд гарчихсан тэнэж яваа байх

Баасансүрэн
Баасансүрэн
2021-01-12 13:52

Тухайн үеийн БОАЖЯ, Шүүхийн шүүгч нар тус тусын тодорхой хуулиудын за�##�тыг үндэслэсэн л байж таарна. Хэрэв үндэслэлгүй хохироосон байв�##� тэр шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцохуу. Шийдвэр гаргасан хүмүүс өөрсөдийнхөө гаргасан шийдвэрийг хамга�##�ж нотлож оролцдоггүй юмуу.

Erdene
Erdene
2021-01-12 16:14

Лиценз хэлбэрээр өгдөг ашигт м�##�тм�##�ын зөвшөөрлийг болимоор бна яа вэ монгол улсын өвөг дээсийн үлдээсэн үнэт баялагийг хайрлах ,аавын хүү гарч ирэхгүй юм байхдаа

Зочин
Зочин
2021-01-12 16:56

Юун сэргээх вэ энэ хөгийн луйварчин компанйг Монголоос хөөж �######�уулах хэрэгтэй . 35 тэрбумыг эргүүлж нэхэж авах хэрэгтэй

дел
дел
2021-01-12 19:01

Энэ шүүх шудрага байх т�##�аар нойл болжээ. Мөнгөөр ажилладаг болжээ. Хэдийг авсан вэ?.

иргэн
иргэн
2021-01-12 19:26

шүүгч нар ч овоо юм авч дээ. Ингээд л тэрбумтан шүүгч нар

Улаач
Улаач
2021-01-12 19:52

Шүүгчдийн аманд дойлуур хийгээд �######�өөр нь гарт�##� чихчихсэн бололтой, хөөрхий.

Зочин
Зочин
2021-01-12 23:01

Арай ч дээ. Нэртэйгээр нь эх орноо бүгдийг нь лиценз болгоод, харийнхан зарчихсан. Тэгээд гишгэх газар, амьсг�##�ах агаар олдох нь уу үгүй юу үзээрэй. Бузар, булай шүүгч гуай нар минь

Зочиг
Зочиг
2021-01-13 07:08

Тусгай хамга�##��##�тад авсан газао юм бол нийтийн эрх ашгийг бодож шүүх үийдвэр гаргах ёстой.
Шүүхийнхэн өндөр ц�##�интай сард доод т�##� нь 2, 7 сая төг авдаг байж ц�##�ингаа голоод нэмүүлэхээр хуулинд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж бна. Дээр нь жил бүр ц�##�инг 2%-р нэмнэ, бас болоогүй элдэв хангамж, тэтгэврийг нь ц�##�ингийн 80%-р тооцно ч гэх шиг.
Энэ чинь л төрийн �##�банд орох гэж улайран хээл хахууль өгдөг ундэс суурь. Удахгүй шүүгч болох гэж элдэв арын ха�##�га, хээл хахууль цэцэглүүлэх нь дээ.
Хүний шун�##� дуусахгүй шүү.

Зочин
Зочин
2021-02-01 20:21

Толгой нь олгой болчихсон хуулиа мэддэггүй шүүгч нар олон болж дээ. Их хурлын танхимд гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг шиг шүүхийн танхимд хүн хэлмэгдүүлвэл хариуцлага хүлээдэггүй юм биш биз. Яаж яваад шүүгч гэдэг мэргэжил эзэмшдэг бна аа

Холбоотой мэдээ

Back to top button