НИЙГЭМ

С.Амарсайхан: Засгийн газар, УОК-ын шийдвэрийг эзэнжүүлж ажиллана, хөндлөнгөөс хянана

Монгол Улсын Ерөнхий сайдаар шинээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдын албын хаших болсон С.Амарсайхан нар яг одоо ОБЕГ-т ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Цаашид бүх шатны байгууллагуудын уялдааг холбоог сайжруулж, хариуцлагыг нь дээшлүүлэх чухал. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шинэ арга барил, менежментээр, хөрвөх чадвартай ажиллах их чухал байна. Цар тахлын эерэг, сөрөг мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөх хэрэгтэй. Бидэнд бодлого, шийдвэр, боловсруулсан бичиг баримт байна. Харамсалтай нь, боловсруулсан бичиг баримтаа хариуцсан хүмүүс судлахаасаа судлахгүй нь их, үр дүн бага байна. Бүх нийтийн бэлэн байдал гэж юуг хэлэх.

Ийм иргэд, аж ахуйн нэгжүүд яах учиртай, юу бэлдэх зэрэг мэдээллээр сайн хангах. Хэнд ч ойлгомжтой, мэдээлэл сайтай байх чухал. Одооноос бүх асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлж, эзэнжүүлж ажиллана. Засгийн газар, УОК-оос гарсан шийдвэр олон байгууллагын дунд замхардаг.

Тэгэхээр хэн хариуцаад, хэдий хугацааны дараа үр дүнд хүрэхийг хөндлөнгөөс хянана. Шат шатанд хяналтын экспертээс бүрдсэн албадуудыг ажиллуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-01 10:28

Хөл хорио тогтоогоод үр дүнтэй байдаг бол хамаа �##�га.
Харин ямар ч үр дүнгүй байхад хөл хорихийг бид дэмжихгүй.

Зочин
Зочин
2021-02-01 10:51

Зөв сан�##� бна.

Зочин
Зочин
2021-02-01 13:36

ҮЙЛДЭЛ ШИЙДЭЛД ҮР ДҮН Л ЧУХАЛ!!!

Холбоотой мэдээ

Back to top button