НИЙГЭМ

Улаанбаатараас Сэлэнгийн Ерөөд очсон уурхайн ажилтнаас коронавирус илэрчээ

Монгол Улсад халдвар голомтлон тархсан аймгуудын нэг Сэлэнгэ халдвартай иргэдийг эмчлэн, коронавирусийг хумин, ногоон бүс болоод байгаа билээ.

Тэгвэл Улаанбаатар хотоос энэ сарын 31-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очсон иргэнээс коронавирус илэрчээ. Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компанийн 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас очжээ.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Улмаар түүнээс өнгөрсөн шөнө 02.00 цагт PCR шинжилгээ авахад хариу нь баталгаажжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button