НИЙГЭМСПОРТ

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан маргааш эхэлнэ

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан Монгол Улсад маргааш буюу энэ сарын 3-нд эхлэх гэж байна. “Аравт”-д Монгол, ОХУ, Казахстан, Киргиз үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцоно. Үндсэн оролцогчдын баг тамирчид долоодугаар сарын 23-31-ний өдрүүдэд уралдааны өмнөх бэлтгэл сургалтыг 12 цэгт өдөр бүр таван цагаар гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл төлөвлөгөө ёсоор уралдааны бэлтгэл өндөрлөсөнтэй холбогдуулан баг тамирчид наймдугаар сарын 1-ний өдөр уралдааны гараагаа тодрууллаа. Үсгийн дарааллаар Казахстан, Киргиз, ОХУ, Монгол гэсэн дарааллаар аль баг эхэлж сугалах вэ гэдгийг багуудын дасгалжуулагч нар сугалж, тэр дарааллаар нь багийн тасгийн дарга нар уралдааны гараагаа тодруулав.

Ингээд багуудын дасгалжуулагч нарын сугалаагаар нэгд Казахстан, хоёрт Киргиз, гуравт Монгол, дөрөвт ОХУ гэсэн бол хамгийн сонирхолтой нь тасгийн дарга нарын сугалаа үүнтэй адилхан сугалагдав.

Ингэснээр алсын зайн маршид наймдугаар сарын 4-ны өдөр Казахстан, Киргиз, наймдугаар сарын 5-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид 130 км замыг дөрвөн удаагийн даалгавар гүйцэтгэж барианд орох ёстой. Алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжлэх юм.

Гарааны сугалаагаа тодруулсан баг тамирчдад “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баяр хүргэж, уралдаандаа амжилттай оролцохыг хүссэн юм хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button