ДЭЛХИЙ

Монгол улс БНЭУ-аас ойрын хугацаанд 150.000 тун вакцин хүлээн авна

БНЭУ-ын Засгийн Газар Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий зэрэг улсад “Covaxin” вакцин хандивлахаар болсон билээ. Харин “Covishield” вакциныг Бутан, Бангладеш, Сейшелийн арлуудад өгөх юм.

Тэгвэл Энэтхэг улс өнгөрсөн сарын 20-ны өдрөөс хойш 5,500,000 тун вакцин хөрш орнууддаа бэлэглэсэн байна. Үүнд Бутан улсад 150 мянга, Мальдивт 100 мянга, Непал улсад 1 сая, Бангладеш улсад 2 сая, Мьянмар улсад 1,5 сая, Мавритуст 100 мянга, Шир Ланк улсад 500 мянга, Бахрейн улсад 100 мянган тун тус тус өгчээ.

Харин энэ долоо хоногийн сүүлээр Энэтхэг улс Пакистанд 500 мянган тун өгөхөөр төлөвлөсөн байгаа аж. Мөн 200 мянган тунг Никарагуа улсад, Барбадос улсад 100 мянга, Доминик улсад 70 мянга харин Монгол улсад 150 мянган тун өгөх юм. Гэхдээ дээрх улсуудад вакциныг явуулах өдрөө эцэслэн шийдээгүй байгаа аж.

Энэтхэг улсын зүгээс бэлэглэж буй вакцинаас гадна Монгол улс 1 сая тун, Никарагуа улс 300 мянган тун, Саудын Араб 3 сая тун худалдаж авах гэрээ хийсэн байна.

Эх сурвалж: The Times of India

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-02-01 13:48

Xaana ch xuleen zovshoorogdoogui enetxeg baktsinii turshiltyg Mongold xiix gej bna Naad vaktsiniig chini mongolchuud xiilgexgui.

Холбоотой мэдээ

Back to top button