Нийгмийн
“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам болно

1989 оноос тасралтгүй зохион байгуулагдсан “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам бүтээл хүлээж авч буй ажээ. Тодруулбал, нэгдүгээр шатанд өрсөлдөх бүтээлүүдийг 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл цахимаар хүлээн авах гэнэ. Улмаар шүүгчдийн өгсөн онооны дагуу 25 яруу найрагчийг дараагийн шатанд авч үлдэж, шүлэг бүтээлийг нь сонсох аж. Ингэхдээ шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шүлгээ уншиж, шилдгүүдээ тодруулна.