УЛС ТӨР

Гаднаас гомдоллож суухын оронд эх орондоо ирж үзэлцсэн нь дээргүй юу, Ч.Сайханбилэг ээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр дахиад л хилийн чанадаас мэдэгдэл хийлээ. Энэ удаад захидал бичсэнгүй, сүртэй ая дэвсэж, текст уншсан товч видео цацав.

Өмнөх захидлуудаараа илэрхийлдэг Ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглэсэн, Дубайн гэрээг өмгөөлсөн зэрэг агуулга нь энд давтагдах бөгөөд харин “Намайг ална гэж сүрдүүлж байна” гэхчлэнгээр илүү драм талдаа тоглож үзүүлэв. Тэр 2019 онд хэрэг нь шалгагдаж байхад мэдэгдэлгүйгээр хилийн дээс алхаж гарч явснаар дэлхийн хаа нэгтээгээс байн байн захидал бичиж, өөрийгөө гэм буруугүй гэдгийг битүү утгаар илэрхийлдэг болчхоод буй.

Ч.Сайханбилэгийг Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын гэрээ буюу Дубайн нэмэлт төлөвлөгөөний гэрээг зурахдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгадаг. Хэсэг хугацаанд цагдан хоригдоод Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр батлан даалдад гараад байхдаа “ниссэн”. Хэрвээ эх орондоо ирчихвэл хууль, хяналтын байгууллага гэм буруутай эсэхийг нь тогтоож, асуудал нэг мөр шийдэгдэх учиртай.

Тэгсэн ч Ч.Сайханбилэг магадгүй Ерөнхийлөгчийн хонгилоор орчихно гэж айсандаа хилийн чанадад хоёр жил тойрч байна. Гаднын томоохон хуулийн фирм хөлсөлж, өмгөөлүүлнэ гэхчлэн мэдэгдэл хийсээр түүнд холбогдох хэрэг өөрөө гацчихаад байгаа. Нөгөө талаар түүнийг эрүүл мэндийн гарцаагүй шалтгаанаар гадаадад эмчилгээ хийлгэж буй гэж ч яригддаг.

Гэхдээ байн байн мэдэгдэл хийж, гомдоллосон үг унагаж байхын оронд ирээд нэг учраа олчихсон нь төрийн зүтгэлтний хувьд ёс зүйд нийцэм зангараг гэлтэй. Ерөнхийлөгч буланд шахуулж, улс төрд эргэлт гараад буй энэ үед дахин дахин гомдоллох нь ёс суртахууны хувьд “жижигхэн” үйлдэл мэт. Үүний оронд шалгуулж, гэм буруутай бол хариуцлагаа хүлээж, эс бөгөөс “Ч.Сайханбилэг буруугүй” гэж хуулийн байгууллагаар зарлуулсан нь дээр билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ТЭНЭГ БАЛАГ
ТЭНЭГ БАЛАГ
2021-02-02 14:36

САЙХАН БАЛАГАА ЧИ ХОЛООС ХОВ ХОВ ХУЦААД НУУГДАЖ БАЙХААР ИРЖ ШАЛГУУЛААД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР БУРУУТУЙ БУРУУГЙГЭЭ ДЭНСЛҮҮЛЭЭД НЭГ ТИЙШ БОЛООЧ ДЭЭ. ЧИ ӨӨРӨӨ БУРУУГҮЙ ГЭЖ ХИЧНЭЭН ЧАРЛААД МОНГОЛД НЭГ Ч ХҮН ҮНЭМШИХГҮЙ, ҮНЭМШИХ Ч УЧИРГҮЙ. ХАРИН ШҮҮХ Л ҮНЭНИЙГ ЗАРЛАНА ШҮҮДЭЭ.

irgen
irgen
2021-02-02 14:54

yundaa gadaadaas gonginood bdg yum be, aldaagui, aigaaguim bol hureed ireech. neg bol duugai bai. bitgii yadaj bga humuusiig ulam streessduuleed bai.

Зочин
Зочин
2021-02-02 16:10

Хөгийн ч эр бол доо, хумсаа нуусан муур шиг өөрийн найзуудыг төр барихыг хүлээгээд. Гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй ээ. Хэрэг хуучрахгүй учраас хэн хэнд хэрхэн авилга өгч авч байснаа дэлгэ, хэргээ хүлээ. Дахин асууя, та монголдоо хайртай юу?

эх оронгүй жарга
эх оронгүй жарга
2021-02-02 16:22

ЭХ орны минь их баялагийг ухуулж, монголын ард түмэн өрөнд орж үлдэх гэрээг хийчихээд ӨӨРИЙГӨӨ их гавъяатай үйл хийсэн мэт бүү тэнэгтэр. ЧАМД эх орон байхгүй. ЧИ бүү ир. МОНГОЛ чамаар дутахгүй. ЭХ орныхоо баялагийг авлигадаж баяжсан ХҮН бүр монголд амьдрах эрхгүйг сана.

Зочин
Зочин
2021-02-02 17:49

Энэ нэг юмыг сараачсан нөхөр Баттулгын гар хөл болоод байна уу даа? Өнөөдөр Монголыг тэжээж байгаа Оюутолгойн гэрээг байгуулсан нөхдүүдийг бүгдийг нь Баттулга хэлмэгдүүлж шоронд хийчихээд байхад тэнэг л биш бол Сайханбилэг юу гэж ирэх юм бэ?! Би байсан бол бас л ирэхгүй байх байлаа.

Зочин
Зочин
2021-02-02 19:40

Цэвэр шударга хүн брл юунаасаа айж дайжиж дүрэвдэг юмбэ. Хийсэн хэргээсээ айгаад дүрвэж зугтаагаа биздээ. Хахууль аваагүй бол ямар мөнгөөрөө тэр өндөр өртөгтэй газар ийм удаан амьдрахав. Эх орон чинь санагдаад байв�##� рио тинтогоос авсан авилгаа илчилж буруугаа хүлээгээд ир. Эх орон чинь өршөөнө.

Монгол
Монгол
2021-02-02 21:56

Еренхийлегч тэгж хэлсэн бол маш зев хэлж эх орноо зарчаад ямар нvvрээрээ монгол гээд явж бдг юм

Зочин
Зочин
2021-02-02 23:15

Хмм битгий ирээрэй, энэ хүмүүс яаж ч магадгүй шүү, цаг тайван болохоор эх нутагтаа ирээрэй

Холбоотой мэдээ

Back to top button