Алексей Навальныйд 3,5 жилийн хорих ял оноожээ

Оросын шүүх сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг тэнсэн харгалзах журмыг зөрчсөн хэмээн үзэж гурван жил таван сарын хорих ял оноожээ. Москвагийн шүүх Навальныйд гурван жил таван сарын хорин ял оноосон ч түүний өмгөөлөгч гэрийн хорионы хугацааг хасаад хоёр жил найман сар шоронд сууна хэмээсэн юм. Навальныйн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
Орос даяар Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал нэгдүгээр сарын 23-нд болон өнгөрсөн ням гарагт (2020.01.31) болсон билээ.
“OVD Info” нэртэй жагсаал цуглааны тухай мэдээлэл цуглуулдаг байгууллагын тооцоогоор бол цагдаа нар ням гарагийн жагсаалын үеэр 5,300 гаруй хүн баривчилсан байна. Харин нэгдүгээр сарын 23-ны жагсаалд 4 мянган хүн баривчлагдсан юм. Кремлиний хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков ням гарагийн жагсаалд олон тооны өдөөн хатгагчид болон танхай этгээдүүд оролцсон хэмээжээ.
Алексей Навальныйг баривчилсан нь Европын орнууд, АНУ гэх мэт улсуудын шүүмжлэлийг хүртсэн билээ. Үүний улмаас Барууны орнууд ОХУ-д шинээр хориг тавих тухай хэлэлцэж эхэлсэн юм. Түүнийг хорих шийдвэр нь Барууны орнууд болон ОХУ хоорондын харилцааг улам муутгах болно.
АНУ, Их Британи, Герман болон Европын Холбоо Навальныйг даруй суллахыг шаардсан юм. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ Вашингтон холбоотон улсуудтай хамтарч Орост хариуцлага тооцох болно хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
хаан айдастай байна хаха