НИЙГЭМ

Шинийн 8-ныг дуустал хөл хорьж, бүх өрхийг PCR-аар шинжлэх хувилбар яригдаж байна

Өчигдөр /2021.02.02/ Улсын онцгой комисс Цагаан сарын баярын өдрүүдээр Нийслэлд хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаад  нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Иймд Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудын хувилбаруудыг өнөөдөр дахин нэгтгэн хуралдаж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр байна. Харин Засгийн газар эцэслэсэн шийдвэрийг гаргана.

Тэгвэл үүн дээр хоёрдугаар сарын 10-20-ныг хүртэл буюу Билгийн тооллын 8-ныг дуустал хөл хорих хувилбар яригджээ. Харин энэ хооронд ААН-үүдийг ариутган халдваргүйжүүлэх, бүх өрхүүдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг идэвхийлэн зохион байгуулах аж.

Яг одоо Засгийн газар хуралдаж байгаа ч хөл хорио тогтоох эсэх асуудал хэлэлцээгүй байгаа юм. Дээр дурдсанчлан Улсын онцгой комисс хуралдан, нэгдсэн саналаа Засгийн газарт хүргүүлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

хөл хорио зөв шүү

Иргэн
Иргэн

2 сарыг дууст�##� хөл хориогоо чанга тогтоож, өвчний голомтийг хян�##�тандаа аваад 3 сарын 1-нээс амьдр�##�ын хэвийн горимдоо шилжмээр байна. Одоо хаашдаа �##�дах юм ч үлдсэнгүй, 20 хоног л гүрийгээд үзье. Энэ хооронд вакцин ч ороод ирэх биз. Харин 3 сарын 1-нээс хойш бол ямар ч хөл хорио, зам хорио энэ тэр дахиж байхгүй байхаар шийдээд өгөөч. Одоогийн энэ авч хэрэгжүүлж байгаа байр, орцыг хамга�##��##�танд авах арга чинь үнэхээр цаг үедээ тохирохгүй болсон. Цөөн тооны дэгдэлтийн үед бол мэдээж тохирно. Үхрийн баас шиг өдөр бүр цувуулж �##�ийгаа �##�даж байхаар тас хийсэн шийдвэр гаргаад УБ-т хатуу хөл хориогоо л тогтоо. Хөдөөний бид хэдэн сар үнэхээр хорионд суусаар л байгаа, өвчин нэмэгдээд л байдаг.

иргзн
иргзн

Зөв дэмжиж байна,

Zochin
Zochin

Хөл хорих зөв ч, бүх өрхөөс шинжилгээ авна гэдэг бүтэхгүй. Захиргаад�##�т, дарангуйл�##�ын нэг хэлбэр байна.

Иргэн
Иргэн

Маш зөв.
Аль 11 сард Оном сангийн эрдэмтэдийнхээ үгэнд ороод яаж ийж байгаад нэг өрх нэг хүн шинжилгээг хийх байсан юм.
Мөнхсайхан Содбаатар хоёрын б�##�гаар хэрэгжээгүй өдий хүрлээ.

Зочин
Зочин

Эргүүнүүдээ бүх шинжилгээ хийлээ гээд маргааш нь ту�####�г өвчин яаж сэтгэхээрээ шээсний газраас хэтэрдэггүй байнаа. М�##� бол бүгдийг нь жаазанд өгөх юм сан.

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG

тэгэхгүй бол энэ муусайн тэнэмэлүүд гай болох нь

Холбоотой мэдээ

Back to top button