Нийгмийн

ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд 14 төсөл шалгарав

ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас энэ онд Дорнод аймагт 1 тэрбум төгрөг хуваарилжээ . Албаныхан зээл авах хүсэлтэй 75 иргэн, аж ахуй нэгжээс 14 төсөлд зээл олгохоор шалгаруулав.

Хүсэлт ирүүлсэн иргэд, аж ахуй нэгжийн мөнгөн дүнг тооцож үзвэл зургаан тэрбум 168 сая төгрөг болсон хэдий ч нийт 75 төслөөс шаардлага хангасан 57 төсөлд ажлын хэсэг 50 хүртэл оноо өгч шалгаруулалт явуулсан байна.

“Эрдэнэбилгүүдэй” компани хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэн Д.Батболд мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, “Авто агро” компани чацарганы жүүс үйлдвэрлэх, иргэн Ш.Цэнд рашаан сувилал, рашаан савлах үйлдвэрлэл, “Дорнын наяд баялаг” компани байгалийн шохой үйлдвэрлэх зэрэг нийт 14 төсөл шалгарч, зээл авахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button