Нийгмийн

Б.Баатархүү: С.Эрдэнэцогтод зөрчлийн хэрэг нээж, прокурорт шилжүүлсэн

Өчигдөр /2021.02.02/ загвар өмсөгч С.Эрдэнэцогт найз охин гэх н.Ганчимэгт гар хүрсэн байж болзошгүй шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж буй тухай бид мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

“Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан. Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар 2 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газар уг зөрчлийн хэргийг шилжүүлсэн” гэх мэдээллийг өгөв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-02-07 13:13

Sayahan eruugiin hereg geed bsan. Boljdee. Harin hen gomdol gargasan yum bol? Socialaar post harchihaad hereg uusgej bgaa bol ineedtei l bna shuu. Oor ilruuleegui zondoo hereg deer ajilmaar yum

Холбоотой мэдээ

Back to top button