ДЭЛХИЙ

Их Британи улс насанд хүрсэн зургаан хүн тутмын нэгийг вакцинжуулжээ

Их Британи улс даяар 10 сая гаруй хүн дор хаяж “КОВИД-19”-ийн вакцины нэг тун тариулжээ. Тус улс илүү хурдан тархдаг коронавирусийн хувилбарын халдварыг зогсоохын тулд хамгийн өртөмтгий бүлгийн хүмүүсийг ирэх хавар гэхэд дархлаажуулж дуусахаар төлөвлөж байгаа юм.

Их Британийн Засгийн Газар хоёрдугаар сарын дундуур гэхэд 15 сая хүн вакцинжуулсан байхаар төлөвлөсөн аж. Мөн тэр үе гэхэд 70 болон түүнээс дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг дархлаажуулж дуусах юм гэнэ. Харин хавар эхлэх үед 50 болон түүнээс дээш насныхан, бусад зорилтот бүлгийн сая сая хүмүүсийг вакцинжуулах аж.

Дээр дурдсан хүмүүс бол “КОВИД-19”-өөр нас барах магадлалтай иргэдийн 90-ээс 99 хувь нь юм байна. Их Британи улсын зарим хэсэгт 60-аас дээш насны хүмүүсийг дархлаажуулалтад оруулахаар урьж эхэлсэн ажээ. Тухайн насны бүлгийн хүмүүсийг хоёрдугаар сарын сүүл гэхэд вакцинжуулах төлөвлөгөөтэй байсан юм.

Тус улсад өдөрт тарьж буй вакцины хэмжээ тогтвортой ихсэж байгаа аж. Өнгөрсөн олоо хоногийн дунджаар хоногт 400 мянга гаруй тун вакцин хийсэн байна. Их Британи улс хоёр дахь тунг тарих хугацааг бага зэрэг хойшлуулан аль болох олон хүнд нэг тун вакцин хийхээр ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар хоёр дахь тун тариулсан 500 мянга гаруй хүн байгаа аж.

Их Британи дархлаажуулалтын аяндаа “Oxford/AstraZeneca” болон “Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн вакциныг хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button