Нийгмийн

“Ажиллах гэж байсан хэд, хэдэн байгууллагад тэргэнцэртэй иргэн орох налуу зам байгаагүй”

Энэ залууг Ганбаатарын Баттулга гэдэг. 2008 онд автомашины осолд орж, алхаж чадахгүй болсон ч Австрали улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Өдгөө 34 настай тэрбээр эхнэр, охины хамт Улаанбаатарт амьдарч буй бөгөөд нягтлан бодогчоор “Засагт Хан” дээд сургуульд мэргэжил эзэмшиж 2016 онд төгссөн ч мэргэжлээрээ ажиллах боломж түүнд олдоогүй байна. Энэ тухайгаа тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Тэрбээр “Сургуулиа төгсчхөөд хэд хэдэн байгууллагад өргөдөл өгсөн. Хоёр, гурван байгууллага эргэж холбогдоод ажилд авъя гэсэн боловч хүртээмжийн асуудал саад болсон. Тухайн байгууллага руу тэргэнцэртэй иргэн орох боломжтой налуу зам байгаагүй. Оффис нь гурван давхарт байдаг, лифт байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бие засах өрөө байхгүй байсан. Тэгээд л мэргэжлээрээ ажиллаж чадаагүй дээ.

Харин осолд орсноосоо хойш “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн гишүүн болж,  нийгмийн үйл ажиллагаануудад нь идэвхтэй оролцдог байсан. Ажил олдохгүй хэцүү юм байна даа, яадаг юм билээ гээд бодож байтал “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвийн захирал Ч.Ундрахбаяр надад санал тавьж, 2016-2018 оны хооронд тус төвд төслийн менежерээр ажилласан.

Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцоход саад болдог гурван үндсэн том шалтгаан байна гэж миний хувьд харж байгаа. Нэгдүгээрт, шатнаас эхлээд дэд бүтэц хүртээмжийн асуудал. Улаанбаатарт байгаа барилгууд ихэнх нь хуучны барилгууд, шинээр баригдаж байгаа барилгууд налуу зам хийдэг ч гэсэн хийсэн болоод л орхидог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголт дутуу, хэрэгцээг нь ойлгодоггүй учраас ингэж хийдэг байх. Хоёрдугаарт, хүмүүсийн хандлагын асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд яваад, ажилд ороод удалгүй гарч байна. Яагаад гэвэл хамт байгаа хүмүүс нь тусгай хэрэгцээг нь ойлгохгүй байгаа болохоор яаж харьцахаа мэддэггүй. Гуравдугаарт, төр засгаас гаргаж байгаа бодлого, шийдвэр” гэв.


Ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button