Нийгмийн

Чингэлтэй дүүрэг дэх зах худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б. Саруул-Од нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Энэ сарын 10-ныг хүртэл зах, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн ачааллыг багасгах зорилгоор үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал ярилцлаа.
Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүд маргааш буюу 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу ажиллах болсныг мэдэгдье.
Иргэд та бүхэн зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button