НИЙГЭМ
Х апартмент байранд хогон овоо үүсэж, эвгүй үнэр оржээ

Х апартмент хотхон коронавирусийн халдварын голомт болсонтой холбоотойгоор тус байрны оршин суугчдыг шинжилгээнд хамруулж дуусах хүртэл, тодорхойгүй хугацаагаар хөл хориод буй. Иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хогийг үүдэнд бөөгнүүлж байгаа гэх бөгөөд ариутгал, халдваргүйтгэл хийгдэхгүй байгаагийн улмаас хогонд үнэр орж, орцоор нэг эвгүй үнэр гарч, оршин суугчдын тухыг алдагдуулаад байгаа аж.

Улмаар энэ нь халдвар тархах үндэслэл болж байгааг оршин суугчдийн төлөөлөл манай редакцид хэллээ. Түүнчлэн тус байрны зарим оршин суугчид шинжилгээ өгөхөөс бултаж, нууцаар гарсан гэх асуудал яригдаж буйгаас байрыг хэзээ нээж, хэвийн болгох нь тодорхойгүй байна гэсэн юм.
5 davharaas doosh ailuud hetsuu bainaa muuhai unerteed