Нийгмийн

Х апартмент байрнаас дахин нэг тохиолдол илэрсэн тул хамгаалалтыг буулгахгүй

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлж байна.

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “ИКС АПАРТМЕНТ”-ын Б блок байрнаас анхны эерэг тохиолдол бүртгэгдсэн.

Тус хотхоноос Коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн иргэн нь СӨХ-ын ажилтан байсан. Үүний улмаас Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос “Икс Апартмент”-ын Б блокын бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, мөн 1 давхрын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн ажилчин алба хаагчдаас 2 хоногийн дотор шинжилгээ авсан.

“Икс Апартмент”-ын хувьд байруудын онцлог нь салгаж хязгаарлалт тогтоох боломжгүй. Тийм учраас дүүргийн Онцгой комиссоос Коронавирусын халдвар тархах эрсдэл өндөр гэж үзэн нийт хотхоны 400 айлын 2000 орчим иргэнээс 2 удаагийн ПГУ шинжилгээг аваад байна.

Уг шинжилгээгээр нийт 8 иргэнээс Коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.

“Икс Апартмент”-д тогтоосон хамгаалалтыг өнөөдөр буюу 2-р сарын 5-ны өдөр буулгах төлөвлөгөөтэй байсан хэдий ч шинжилгээ өгсөн иргэдийн дундаас нэмж 1 тохиолдол бүртгэгдсэн учраас авсан хамгаалалтыг буулгалгүй өнөөдрийн байдлаар нийт 8 хоног хамгаалалт авсан байдалтай байна.

“Икс Апартмент”-д бөөгнөрсөн хур их хогийг НҮГ-4 ачилт 2-р сарын 1,2-ны өдрүүдэд хийсэн.

Иргэдийн өдөр тутмын хаясан хогийг ачилт хийхийн тулд мэргэжлийн хог ариутгалын компани ажиллаж байгаа учраас ачаалал ихтэй байгаа гэдгийг тус хотхоны оршин суугчдад мэдэгдье.

Тиймээс “Икс Апартмент”-ын оршин суугч иргэд та бүхэн хамгаалалт авсан үед бөөгнөрөл үүсгэхгүйгээр, сахилга бат, хариуцлагатайгаар халдвар хамгааллын дэглэмээ сахиж тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагахыг хүсэе!

Сайхан цагийн төлөө хамтдаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button