ДЭЛХИЙ

Коронавирусийн вакцинаас татгалзаж буй Африкийн улс

Хэдэн сарын турш Баруун Африкт оршдог Танзани улс “КОВИД-19”-өөс ангижирсан хэмээж байгаа бөгөөд хүн амаа дархлаажуулах ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй байгаа юм. Тус улс “КОВИД-19”-өөс ангижирсан хэмээн зарлаж байгаа боловч коронавирусийн халдвар авч нас барсан олон хүн байж болзошгүй аж.

Танзани улс цар тахлын тухай тоо баримтаа өнгөрсөн хэдэн сарын турш нийтлээгүй боловч коронавирусээс “ангижирсан” юм гэнэ.

Баруун Африкт оршдог тус улс коронавирусийн шинжилгээг маш бага тоогоор хийж байгаа бөгөөд вакцинжуулах аян огт төлөвлөөгүй байгаа юм. Харин тус улс ойрын хугацаанд хийсэн олон нийтийн мэдэгдэлдээ нөхцөл байдал зарим иргэдийн хувьд өөр байж магадгүй талаар дурдсан байна.

Өнгөрсөн жил Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули амны хаалтын өгдөг хамгаалалтыг тохуурхан коронавирусийн шинжилгээ үнэн хариу өгдөг эсэхэд эргэлзэж байсан юм.

Ноён Магуфули ямар нэгэн баримт дурдалгүйгээр “КОВИД-19”-ийн вакцин аюулгүй байж болзошгүй хэмээн анхааруулж оронд нь ургамлын гаралтай эм ашиглан, уураар утахыг зөвлөсөн байна. Энэ хоёр эмчилгээнд ДЭМБ ямар нэгэн баталгаа олгоогүй байгаа билээ.

Тэрбээр ямар учраас вакцинд эргэлзэж байгаа нь тодорхойгүй ч саяхан Магуфули Танзаничууд туршилтын туулай болох ёсгүй хэмээжээ. Магуфули хэлэхдээ “Хэрвээ цагаан арьстнууд вакцин бүтээж чадсан бол тэд одоо гэхэд ДОХ, сүрьеэ, хорт хавдрын эсрэг вакцин гаргачих ёстой байсан” гэсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Танзани руу аялаад ирсэн хоёр иргэн нь коронавирусийн халдвар авсан талаар Дани улс мэдээлсэн юм. Үүний бурууг Магуфули гадаад руу аялсан Танзани иргэд дээрээ тохож улсдаа шинэ гаж корона оруулж ирлээ хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button